UBLife Logo
Newsfeed

2Pac-ийн олонд дэлгэгдээгүй дуунууд 250 мянган долларын үнэд хүрчээ

Б.Энхжин
Б.Энхжин
2Pac-ийн олонд дэлгэгдээгүй дуунууд 250 мянган долларын үнэд хүрчээ

Домогт реппер Тупак Шакурын урьд өмнө нь олонд дэлгэгдэж байгаагүй дуунуудын цуглуулга “Moments in Time” дуудлага худалдааны сайтад тавигджээ.

Энэхүү ховор хөгжмийн дурсгалд Тупак 1990-1991 онд “Jesse and the Kidz” хэмээх хамтлагт зориулан бичсэн кассет бичлэг багтсан бөгөөд “Leave Us Kidz Alone,” “Streetz Got Ya Babies” болон “Bedtime Storiez” гэсэн гурван дуунд түүний өөрийнх нь хоолой бичигдсэн байна. Гэвч тус төсөл нь хамтлагийн нэг гишүүний гэнэт нас барсны улмаас хэзээ ч албан ёсоор цацагдаагүй аж.

Үүнээс гадна, Тупакын гараар бичсэн дууны үгс ч уг цуглуулгад орсон байна. Харин түүний гэр бүлийн зүгээс энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй юм.

Дуудлага худалдааны анхны үнэ тодорхойгүй ч TMZ-ийн мэдээлснээр “Moments in Time” уг цуглуулгыг 250,000 доллароор үнэлэн, зөвхөн цөөн тоогоор худалдаалах гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.