UBLife Logo
Технологи

Apple Music уран бүтээлчдэд Spotify-аас хоёр дахин их мөнгө төлдөг

Ub.life
Ub.life
 Apple Music уран бүтээлчдэд Spotify-аас хоёр дахин их мөнгө төлдөг

Мягмар гарагт Spotify жил бүр гаргадаг "Loud & Clear" тайлангаа нийтэлж, хөгжмийн стриминг үйлчилгээний төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ тайлагнасан. Spotify энэ оны эхээр 2024 онд хөгжмийн салбарт ажиллагсдад 10 тэрбум долларын төлбөр төлснөө мэдэгдсэн ч олон нийт болон уран бүтээлчид энэ тоо хангалттай биш хэмээн шүүмжилж байсан юм. Харин тэд сүүлийн тайландаа тэрхүү шүүмжлэлийг үгүйсгэхийн тулд илүү нарийвчилсан мэдээллүүдийг тусгажээ.

2024 оноос Spotify-д байршиж буй уран бүтээл, дуу нэг сая хандалт авах тутамд 10 мянган долларын орлогыг уран бүтээлчид өгч эхэлсэн. Энэ нь арван жилийн өмнөхөөс дунджаар 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэж мэдээллэжээ. Spotify-ийн талаас уран бүтээлчид болон дуу зохиогчдод төлсөн дүнгээ нээлттэй зарлаж байгаа ч олон хүн стриминг үйлчилгээнээс шударга нөхөн төлбөр шаардсаар байгаа юм. Улмаар Billboard-ийн тооцоолсноор Өнгөрсөн жил Spotify-ийн оруулсан өөрчлөлтийн улмаас уран бүтээлчид 12 сарын хугацаанд ойролцоогоор 150 сая долларын алдагдал хүлээх магадлалтай аж. 

Мөн TechCrunch сайтад нийтлэгдсэн нэгэн тайланд дурдсанаар уран бүтээлчдэд 1000 хандалт тутамд нь Spotify бусад хөгжмийн стриминг платформууд дундаас хамгийн бага буюу 3 доллар төлдөг бол Amazon Music 8.80 доллар, Apple Music 6.20 доллар, Youtube 4.80 доллар төлдөг байна.

Та Apple Music, Spotify-ийн альных нь хэрэглэгч вэ?

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.