“Disney” компанийн шинэхэн бүтээл болох "Цасан цагаан" бүрэн хэмжээний кино Холливуд болж буй киноны нээлтийн арга хэмжээг багасгасаж эхэлжээ. Энэ нь гол дүрийн жүжигчид болох Рэйчел Зеглер буюу Цасан цагаан болон Хорон санаат хатны дүрд тоглосон Галь Гадот нарын эсрэг гарсан шүүмжлэлтэй холбоотой аж. Нээлт энэ бямба гарагт “El Capitan” театрт болох бөгөөд жүжигчид оролцох ч хэвлэл мэдээллийнхэн бус, зөвхөн гэрэл зурагчид, зохион байгуулагчдын баг улаан хивсний ёслолд ажиллахаар болжээ.

Рэйчел Зеглерийг 2021 онд Цасан цагааны дүрд сонгосон нь хэтэрхий туйлширсан, оновчгүй дүрийн сонголт хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртсөн билээ. Мөн тэрээр 1937 оны "Цасан цагаан" хүүхэлдэйн киноны үйл явдлыг "хуучирсан" хэмээн дүгнэж, ханхүүг "Цасан цагааныг мөшгөдөг" гэж хэлсэн нь маргаан дагуулсан байна.

Үүнээс гадна Палестиныг дэмжсэн байр сууриа илэрхийлж, 2024 оны АНУ-ын сонгуулийн дараа Дональд Трамп болон түүний дэмжигчдийг шүүмжилсэн нь фенүүдийн дургүйцлийг төрүүлжээ. Харин Галь Гадот Израилийг дэмжсэн мэдэгдлүүд хийж, “Anti-Defamation League”-ийн хурал дээр Палестины ХАМАС бүлэглэлийг буруушаасан нь олон нийтийн маргааны нэг сэдэв болоод байна.

Үүнээс гадна Disney компани "Долоон одой" дүрүүдийг өөрчилж, тэднийг "ид шидийн янз бүрийн биетэй оршин суугчид" болгосон нь мөн л шүүмжлэл дагуулжээ. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан уг кино 2025 оны 3-р сарын 21-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна.
