UBLife Logo
Загвар
Баленсиагагийн бүтээлч захирал Гвасалия Гүччи бренд рүү шилжлээ

Баленсиагагийн бүтээлч захирал Гвасалия Гүччи бренд рүү шилжлээ

Ub.life
Ub.life

Кристобал Баленсиагагийн үед тансаг зэрэглэлийн загварын ордон байсан Баленсиага брэнд сүүлийн арван жилд хамаг хил хязгаарыг эвдсэн, өвөрмөц шийдэлтэй болж, эрс өөрчлөгдсөн. Ийм өөрчлөлт гарахад хамгийн том нөлөө үзүүлсэн нэгэн бол 2015 оноос брэндийн бүтээлч захирлын албыг хашсан, Гүрж гаралтай загвар зохион бүтээгч Демна Гвасалия билээ. Харин энэ Лхагва гарагт Гүччи брэнд шинэ бүтээлч захирлаараа Гвасалиаг томилж буйгаа зарлалаа. 

Демна Гвасалия Баленсиага брэндийн бүтээлч захиралын албыг хашиж байсан үе

‘’The New York Times’’ сайтын мэдээлснээр Гвасалия Баленсиагад ажилласан арван жилийн хугацаанд тус брэндийн орлого 390 сая доллароос 2 тэрбум долларт хүрч өссөн байна. Тэрээр ирэх долоодугаар сард Баленсиага брэндийн кутюр загварын шоуг хийсний дараа Гүччи брэндийн шинэ ажлаа хүлээн авах юм. Өдгөө 35 настай Гвасалия өмнө нь Vetements брэндийн бүтээлч захирал, Louis Vuitton брэндийн загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан туршлагатай. 

Гүччи брэндийн гүйцэтгэх захирал Стефано Кантино

Гүччи брэндийн гүйцэтгэх захирал Стефано Кантино “Гүччи загварт эрх мэдлийг илэрхийлдэг. Бид үүнийг буцааж авчрахыг хүсэж байна. Дэмна Гвасалия Гүччигийн 104 жилийн түүхэн дэх анхны “од” загвар зохион бүтээгч байх болно. Демна бол ховор, цөөхөн хүмүүсийн нэг. Тэрээр зөвхөн загварын ур чадвар төдийгүй орчин үеийн соёл, өнөөгийн тансаг байдал, шинэ үеийн талаарх гүн гүнзгий ойлголттой нэгэн” гэжээ. Үүнийг загварын салбарын мэргэжилтнүүд Гүччи брэндийн өөрсдийгөө мөнхийн өөрчлөгдөшгүй тансаг брэнд байлгах гэсэн оролдлогууд нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хямралд оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал гэж үзэж байна. Гүччи брэндийн орлого 2024 онд 23 хувиар буурч, толгой компани болох Керингийн хувьцааны үнэ 2023 оноос хоёр дахин буурсан нь брэндийн хувьд томоохон хямрал болсон ажээ. 

GUCCI X BALENCIAGA хамтрал, 2021 он

Сонирхуулахад, Гүччи болон Баленсиага брэнд 2021 онд хамтарч цуглуулга гаргаж байсан билээ. Хоёр брэндийн хамгийн алдартай загварууд дээр тус тусын лого, хээ зэргийг шигтгэсэн загварууд тухайн үед загварын салбарт томоохон шуугиан тарьж байсан юм.

Баленсиага брэндийн 2025 оны намар өвлийн цуглуулга

Харин Гвасалия өөрөө “Гүччи гэр бүлд нэгдэж буйдаа маш их баяртай байна. Олон жилийн турш биширч, хүндэлж ирсэн брэндийнхээ нэг хэсэг болно гэдэг нэр төрийн хэрэг” хэмээжээ. Одоогоор Гвасалиягийн Гүччи бренд дахь анхны цуглуулга хэзээ гарах эсэх нь тодорхойгүй байгаа ч түүнийг Баленсиага брэндэд ажиллаж байх үедээ хийж байсан ажлууд шигээ олныг гайхшируулж, загварын салбарыг донсолгоно гэдэгт олон нийт өндөр хүлээлттэй байна.

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Илүү үглэх хэрэг гарлаа. Уучлаарай\13.214.196.131
Creative director гэдэг үгийн creative гэх үг нь тухайн ажлаа онцолж хэрэглэгддэг болохоос хүнээ ерөөсөө онцолсон хэллэг биш юм аа. Бүтээлч захирал гэвэл тухайн захирал нь бүтээлч хэмээн утгачлагдаж байгаа юм. Үгэнд хүнээ онцлох, ажлыг нь онцлох хоёр асар том ялгаатай байдаг даа.