UBLife Logo
Амьтан

У.Хүрэлсүх В.Путинд 4 ирвэс бэлэглэжээ

У.Хүрэлсүх В.Путинд 4 ирвэс бэлэглэжээ

ОХУ-ын Казаньд “Дэлхийд ирвэс судлах, хамгаалах, хамтран ажиллах” сэдэвт олон улсын хурал болж өнгөрлөө. Хурлын үеэр ОХУ, Монгол, Татарстаны Байгаль орчны сайд нар уулзаж ярилцлаа. Ярианы гол сэдэв нь Монголоос ОХУ-д бэлэглэсэн дөрвөн ирвэсийн асуудал байлаа.

Ирвэсийг Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бэлэглэсэн байна. Хоёр ирвэсийг Красноярскийн “Роев ручей” амьтны хүрээлэн, үлдсэн хоёрыг Алтайн БНУ-ын “Снежный барс” төвд илгээх гэнэ. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын харилцааны албанаас 2020 онд   Монгол улсаас ирвэс авах хүсэлт албан ёсоор гаргахаар болж байсан билээ.

Ирвэс бол Улаан номд багтсан маш ховор амьтан юм. Ирвэсийг ОХУ-д ирбис, Тувад ирбиш, Казахстанд ирвиз, Туркт ирбиз гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар дэлхийд 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикстан, Узбекистан улсуудад байна. Энэ бүх оронд ирвэсийг Төв Азийн хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзэн, баригдашгүй араатан хэмээн домог ярианд дурдсан байдаг.

Хятад 1500-2000 толгой

Монгол 700-1200

Кыргызстан 500

Энэтхэг 400

Балба 300

Пакистан 300

Тажикстан 150

Орос 120

Казахстан 100

Афганистан 100

Бутан 100

Узбекистан 50 толгой байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
7
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.