UBLife Logo
Кино

БНСУ-д “оймс нэхдэг” кинотеатр моодонд орж байна

БНСУ-д “оймс нэхдэг” кинотеатр моодонд орж байна

Дэлхий даяар онлайн кинотеатр гарснаар танхимд сууж, кино үзэгчдийн тоо цөөрсөөр байгаа билээ. Кинотеатрууд үйлчлүүлэгчдээ алдахгүй байх, хадгалж үлдэхээр янз бүрийн арга хэрэглэж байна. Зарим нь спортын том тэмцээн шууд дамжуулан үзүүлдэг болсон бол нэг хэсэг нь оддын фэнүүдтэйгээ хийх уулзалт зохион байгуулж, Lotte Cinema бүр танилцах үдэшлэг, сохор болзооны хүлээн авалт хийсэн гэж байгаа.

Харин CGV тун өвөрмөц арга олсон. Тэд үзэгчид кино үзэнгээ гэртээ буй мэт оймс, ороолт зэрэг зүйл нэхдэг үйлчилгээ гаргасан байна. Нэгдүгээр сард хийсэн анхны “нэхдэг” үзвэрийн тасалбар хормын дотор зарагдаж дуусжээ. Тэр үеэр “Бяцхан ой” кино үзүүлж, харин танхим нэхмэлчдэд зориулан гэрэлтэй байв. Үзэгчид юм нэхэнгээ киногоо үзэж, тун ам сайтай байлаа. Ингээд сар болгоны сүүлийн Пүрэв гаригт зохион байгуулдаг болсон байна.

CGV театрын төлөөлөгч “Сүүлийн үед кинотеатрууд кино үзэхээс илүү үйлчилгээ санал болгож, үзэгчдээ булаацалдаж байна. Ингээд бид тэгвэл нэхмэлийг гэртээ ганцаараа хийдэг зүйл биш нийтийн дунд хүмүүстэй хийдэг хобби болговол яаж байна гэсэн санаа гаргасан юм. Ижилхэн сонирхолтой хүмүүс нэг газар цуглараад хамтдаа нэхэж, хамтдаа кино үзэж, хууч хөөрдөг болгохыг бид хүссэн. Үүний ачаар манай үзэгчид дахин дахин ирдэг болоосой гэж хүсэж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Нэхмэл ахмад, гэртээ суудаг хүмүүсийн хийдэг ажил мэт санагддаг байсан бол одоо солонгос залуучууд их сонирхдог болжээ. Ялангуяа COVID-19 цар тахлын үед нэхмэлд “орсон” хүн маш олон гэнэ.

Шүүмжлэгч Ким Хон Шик энэ талаар “Hankook Ilbo”-д ярилцлага өгөхдөө “Зүгээр суугаад кино үзэх нь хэний ч сонирхлыг татахаа больжээ. Шууд хэлэхэд хуучирсан. Үзэгчид нэхэхээс гадна өөр зүйлийг ч кино үзэж байхдаа хийхийг хүсэж байгаа” гэж онцолжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.