UBLife Logo
Спорт

Дээд лиг | Козинсоор хүч нэмсэн “Сэлэнгэ Бодонс” анх удаагаа хагас шигшээд шалгарлаа

Дээд лиг | Козинсоор хүч нэмсэн “Сэлэнгэ Бодонс” анх удаагаа хагас шигшээд шалгарлаа

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирлын өрсөлдөөн өндөрлөж, плэй-оффын шийдвэрлэх тоглолтууд явагдаж байна.

Сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд өрнөсөн “Сэлэнгэ Бодонс” болон “BCH Knights” багуудын ялагч таван тоглолтын дараа шийдэгдэж, ДеМаркус Козинсоор хүч зузаатгасан “Бодонс”-ийнхан түүхэндээ анх удаа хагас шигшээд шалгарав.

Тэд дараагийн шатнаа өнгөрсөн улирлын Дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” багтай өрсөлдөнө. Аваргаа хамгаалагчид эхний тойрогт “Дархан Юнайтед” багийг мулталсан.

“BCH Knights” багийн тоглогч О.Эрдэнэцогт энэ улиралд төдийгүй плей-оффын цувралд өөрийгөө ард түмний “MVP“ гэдгийг элбэгхэн нотлон харуулсан юм.

Түүнчлэн хагас шигшээд тоглох болзлоо хамгийн түрүүнд хангаад буй “Бишрэлт Металл” багийн хувьд “SG Apes” болон “Эрдэнэт Майнерс”-ийн аль хожсонтой нь дараагийн шатанд тоглоно.

“Металл”-ийн хөвүүд “Бродерс”-ийг илүүрхсэн бол нөгөө цувралыг 3:2 харьцаатайгаар “SG Apes” тэргүүлж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.