UBLife Logo
Newsfeed

Эрчүүд, эмэгтэйчүүд нэгнийхээ юунд атаархдаг вэ?

Эрчүүд, эмэгтэйчүүд нэгнийхээ юунд атаархдаг вэ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгаа олон жилийн турш судалгааны сэдэв болж ирсэн. Чехийн Острава хотын их сургуулийн эрдэмтэд ч бусдаас хоцорсонгүй, судалгаа явуулжээ. “Frontiers in Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаанд эрчүүд, эмэгтэйчүүд нэгнийхээ юунд атаархдаг вэ гэдгийг тодорхойлсон байна.

Эрчүүд юунд атаархдаг вэ?

Гоо үзэсгэлэн, сэтгэл булаах чадвар

Судалгаанд оролцсон ихэнх эрчүүд бүсгүйчүүд шиг гадна төрхөөрөө бусдад нөлөөлж чаддаг болохыг хүсдэг гэдгээ илэрхийлжээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулдаг нийгэмд эрчүүд ч бас сэтгэл булаам байхыг мөрөөддөг байна.

Сэтгэлийн хөдөлгөөн

Уянгалаг кино үзээд хүмүүсийн дэргэд ч хамаагүй уйлах дуртай эр хүн олон ажээ. Гэвч тэд чаддаггүй. Нулимс асгаруулан, уярч суугаа эмэгтэйд хэн ч “Уйланхай” гэж хэлэхгүй. “Эр хүн уйлах ёсгүй”, “Эр хүн хүч чадалтай байх ёстой” гэсэн бичигдээгүй хуульд эрчүүд баригдсаар л.

Хүүхэд төрүүлэх

Тиймээ, хүүхэд төрүүлэх хүсэлтэй эрчүүд бас байна. Эмэгтэй хүн шинэ амьдрал төрүүлдэгт атаархаж байгаа нь тэр. Хүүхэдтэйгээ мах цусаараа шууд холбогдож чадахгүйдээ сэтгэлээр унадаг гэжээ.

Олон юм зэрэг хийх чадвар

Орчин цагийн эмэгтэйчүүд хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд, өөрөө ажилдаа хоцрохгүй очдог авьяастай. Тэд бүхнийг төлөвлөж, амжуулж чаддаг. Хувь, хувьсгалын ямар ч ажил байсан эмэгтэй хүн огт түүртэхгүй зэрэг хийчихдэг нь тэдний атаархлыг төрүүлдэг ажээ.

Эмэгтэйчүүд юунд атаархдаг вэ?

Нийгмийн байдал

Эрчүүд ажил, нийгэмд маш хурдан ахиж, дээшилдэг. Цалин нь ч илүү өндөр. Хурал цуглаан дээр тэдний үзэл бодлыг бүгд сонсдог, хүлээн зөвшөөрдөгт бүсгүйчүүд атаархдаг байна. Гэр бүлд ч гэсэн хүүхдүүд “Аавд хэлнэ дээ” гэдэг үг “Ээж мэдчихвэл яана аа” гэдэг үгнээс илүү нөлөөтэй байдаг.

Яаж ч хувцасласан хамаагүй

“Эр хүн сармагчнаас илүү царайтай байхад л болно”, “эрэгтэй хүн ямар ч хувцас өмссөн хамаагүй” гэх тогтсон үзэл бодол бий. Харин эмэгтэй хүн хэчнээн өвчтэй, ядарсан, зүдэрсэн байсан ч сайхан хувцаслаж, ганган хээнцэр байх ёстой. Эрчүүд яаж ч хөгширсөн хамаагүй бол харин эмэгтэй хүнийг нас ахиад ирэхээр нь “Гоо сайхны засал хийлгээч” гэж бүгд хэлдэг.

Сэтгэлийн хөдөлгөөн

Хачирхалтай нь дээр дурдсан ёсоор эрчүүд уйлж унжмаар байгаа бол эсрэгээрээ эмэгтэйчүүд ч сэтгэлийн хөдөлгөөн илэрхийлэх дээр эрчүүдэд атаархдаг байна. Ажил явдал, ямар нэг гунигтай зүйл тохиолдоход эмэгтэй хүн заавал уйлах ёстой мэт бодол нийгэмд байдаг. Харин тэд эрчүүд шиг шүдээ зуугаад тэсэхийг хүсдэг ажээ.

Биеийн онцлог

Эрдэмтэд үүнийг шууд бус атаархал гэж нэрлэсэн. Хүн өөртөө байхгүй юманд атаархдаг гэнэ. Сарын тэмдэг ирэхгүй, хүүхэд төрүүлэхгүй гээд атаархмаар шалтгаан эрчүүдэд олон байна гэж эмэгтэйчүүд үзсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\13.212.17.137
Эрчүүдийн ухаалаг шийдэмгий байдалд атаархдаг нь ч юу юм хүлээн зөвшөөрдөг
g\18.140.5.83
Erchuudiin setgeliin hudulguunii huvid bol ted zugeer baigaliasaa l chaddaggui. Niigmiin nuluu bhgui, baisan ch erchuud terend neeh zahiragdaad bhgui l bh