UBLife Logo
Технологи
Apple компанийн стриминг үйлчилгээ жилд 1 тэрбум долларын алдагдал учруулна

Apple компанийн стриминг үйлчилгээ жилд 1 тэрбум долларын алдагдал учруулна

Ub.life
Ub.life

Apple компани өнгөрсөн хоёрдугаар сард Apple TV стриминг үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэхээр үйлчилгээгээ андройд хэрэглэгчдэд нээлттэй болгосон билээ. Харин “The Information” технологийн сайтын мэдээлснээр Apple TV үйлчлүүлэгчдээ татах оролдлого хийсээр байгаа ч энэ нь тэдэнд эерэг үр дүн авчрах бус алдагдал хүлээх нөхцөлд хүргэж байгаа гэжээ.

Apple TV нээгдсэн цагаасаа хойш буюу 2019 оноос жил бүр таван тэрбум долларыг нэрийн контент, цувралуудыг бүтээхэд зарцуулдаг байжээ. Харин 2024 онд уг стриминг үйлчилгээг хэрэглэгчдийн тоо огцом буурч, контент бүтээхэд зарцуулдаг төсвөө 500 сая доллароор танаж бууруулсан юм. Хэрвээ контентын чанараа сайжруулахгүй энэ хэвээр Apple TV-ийн үзэгчид цөөрсөөр байвал 1 тэрбум долларын алдагдал хүлээнэ гэдгийг “TechCrunch” сайт мэдэгдсэн байна.

Гол уран бүтээлүүдээс дурдвал, “Ted Lasso”, “The Morning Show”, “Silo” зэрэг бүтээлүүдийг хийж, олны хүртээл болгож байсан юм. Таван жилийн туршид Apple TV-ийн контентууд 2000 гаруй шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж, ялалт байгуулсан амжилтыг үзүүлсэн хэдий ч Netflix, Amazon Prime зэрэг бусад стриминг үйлчилгээний сувгуудаас цөөхөн хэрэглэгчидтэй нь тэдний алдагдал хүлээх шалтгаан болж байгаа ажээ. Стриминг үйлчилгээний салбарыг Netflix 301 сая хэрэглэгчтэйгээр тэргүүлж байгаа нь Apple TV-ийн 45 сая хэрэглэгчээс 7.5 дахин их үзүүлэлт юм.

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.