Өнөөдөр Олимпын өлгий нутаг Грект болж буй Олон улсын олимпын хорооны ээлжит 144 дүгээр чуулганы үеэр ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Олимпын шинэ "босс" тодорлоо.
Долоон нэр дэвшигчийн дунд байсан цорын ганц бүсгүй Кирсти Ковентри ОУОХ-ны 10 дахь ерөнхийлөгч төдийгүй энэ өндөр сэнтийд хүрсэн түүхэн дэх анхны эмэгтэй, анхны африк хүн, анхны олимпын хошой аварга ерөнхийлөгч болж байна.

Санал хураалтад Ковентри 49 , "Бага" Хуан Антонио Самаранч 28, Себастьян Коэ 8, Давид Лапартьен 4, Моринари Ватанабэ 4, Ханхүү Файзель бин Хусейн 2, Йохан Элиаш 2 санал авчээ.

Олимпын хошой аварга усанд сэлэгч Зимбабве улсын иргэн, 41 настай Ковентри шинэ албандаа ирэх зургадугаар сарын 23-нд буюу "Олимпийн өдрөөр" орох юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин