UBLife Logo
Дэлхий

Японы виз зөөлөрснөөс чайна-таун олширчээ

Японы виз зөөлөрснөөс чайна-таун олширчээ

Аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор япон улс визний шаардлагаа сулруулсан. Гэвч үүнийг ашиглан, хятадаас баян чинээлэг төдийгүй дундаж, доод давхаргын хүмүүс ч олноор ирэх болсон байна. Мэдээж харлаад үлдэх хүн цөөнгүй. Үүний улмаас Япон дахь  хятад иргэдийн тоо нэмэгдсээр байна. Nikkei сонины таамаглалаар 2026 онд Японд амьдардаг хятадуудын тоо 1 саяд хүрэх гэнэ. Хятад иргэд олширсноор хот, томоохон дүүргүүдэд шинэ шинэ чайна-таун нээгдэж, Японы нийгэмд томоохон өөрчлөлт гарч байгаа ажээ.

Японд амьдардаг хятад иргэдийн тоо

Nikkei сониноос энэ сарын 23-нд гаргасан тооцоогоор 840 мянган хятад иргэн Японд амьдарч байна.

Үүнээс 330 мянга нь байнга оршин суух эрхтэй.

Сүүлийн 8 жилд байнгын оргин суух эрх авсан хятад иргэдийн тоо 100 мянгаар нэмэгдсэн. Цаашдаа ч нэмэгдэнэ.

Тэд хаана голчлон амьдардаг вэ?

Хятадууд Японы бүх суурин газрын 92 хувьд нь буюу 1740 газрын 1603-д нь байгаа.

Мянгаас дээш хятад хүн амьдардаг дүүрэг, суурин газар 128 байна.

Япон дахь нийт хятадуудын 30 хувь нь (ойролцоогоор 240 000 хүн) Токиогийн 23 дүүрэгт оршин суудаг.

Хамгийн олон байдаг нь Токио хотын Икэбүкүро, Такаданобаба, Оокүбо дүүргүүд.

Хөдөө орон нутагт:

Хоккайдо арлын 1600 хүнтэй Шимүккаппү тосгоны хүн амын 5% нь хятад.

Нагано мужийн Кавакамид хятадууд маш олон.

Шинэ Чайна-таунууд

Токиогийн том дүүрэг болох Икэбүкүрод шинэ чайна-тайн байгуулагдсан нь:

Хятад хоолны ресторанууд

Хятад барааны дэлгүүрүүд

Хятадуудтай холбоо тогтоох гар утас, интернэт салонууд гэх зэрэг үйлчилгээтэй.

Энд 3 жилийн өмнө суурьшсан нэгэн хятад иргэн Nikkei сонинд ярилцлага өгөхдөө “Энд нутаг нэгтнээ олоход тун хялбар. Тэд байр хөлслөх, жолооны эрх авах гээд бүх зүйл дээр тусалж чадна” гэж хэлжээ.

Сайтама мужийн Кавагүчи дэх чайна-таун

Шиназоно хэмээх хотхонд төвлөрсөн. 2454 байрнаас талд нь хятадууд амьдардаг.

Төв талбай дахь бүх дэлгүүр, ресторан, эмийн санг хятадууд эзэмшдэг. Хятад хүүхдэд зориулсан хятад цэцэрлэгтэй. 1978 онд Японы эдийн засгийн үсрэлтийн үед баригдсан ч дараа нь төрөлт багассанаас бүх сургууль нь хаагдсан. Тэр орон зайг хятадууд дүүргэсэн юм.

Хятадын Шэньянаас 2019 онд ирсэн 39 настай Ван Юйкун одоо энэ хотхонд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэрээр Nikkei сонинд “Би их сургуульд япон хэл үзэж байсан ч бүгдийг нь мартжээ. Гэхдээ энд япон хэл хэрэггүй. Манай дэлгүүрийн ихэнх үйлчлүүлэгч хятад” гэж  ярьсан байна.

Хятад иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь Японы худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, соёл урлагийн амьдрал, дэд бүтцэд хүчтэй нөлөөлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.