UBLife Logo
Newsfeed
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Блокчейн долоо хоног + Сонгодог үдшүүд

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Блокчейн долоо хоног + Сонгодог үдшүүд

Жавар тачигнасан энэ долоо хоногт Монголын блокчейн, крипто салбарын хамгийн том цугларалт болох гэж байгааг та бүхэн мэдсэн үү? Дэлхий даяар огцом эрчээ авч буй блокчейн технологийн талаар мэдлэг хуримтлуулах, туршлага солилцох 20 гаруй арга хэмжээ энэ долоо хоногт болох юм. Мөн уламжлалт ёсоор уншигчдадаа зориулан энэ долоо хоногт болох урлаг соёл, спортын эвентүүдээс онцлолоо. Шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлээрэй.

Ulaanbaatar Blockchain Week

Монголын блокчэйн, крипто салбарын хамгийн том цугларалт энэ долоо хоногт зохион байгуулагдах гэж байна. Блокчейн долоо хоногийн хүрээнд нийт найман байршилд 20 гаруй арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд, урьдчилан бүртгүүлээд, үнэ төлбөргүй оролцох боломжтой юм. Уг арга хэмжээнд салбарын гол тоглогчид, төсөл хэрэгжүүлэгчид, веб3 хөгжүүлэгчид, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид нэгэн дор цуглах бөгөөд цаашдын чиг хандлага, экосистемийн хөгжил, төслүүдийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх болно.

Оролцогчоор бүртгүүлэх форм: https://forms.gle/FhbdjMX2f5FkANUt7

20 сая төгрөгийн шагналын сантай хакатонд бүртгүүлэх форм: https://forms.gle/1m46yw4F6bJH8kwp8

Эрдэм шинжилгээний хуралд бүртгүүлэх форм: https://forms.gle/btL5kRMZtMxyo4fE7

The Music of Hans Zimmer

Кино урлагт шинэ өнгө нэмж, уламжлалт хөгжмийн найруулгыг электроник хөгжимтэй хоршуулснаараа дэлхий даяар алдаршсан Германы хөгжмийн зохиолч Ханс Зиммерийн бүтээлийг синфони найрал хөгжмөөр Tynda.music толилуулах гэж байна. “Interstellar”, “The Lion King”, “Pirates of the Caribbean”, “Sherlock Holmes”, “The Dark Knight” зэрэг суут бүтээлүүд Ханс Зиммерийн хөгжмөөр бидний сэтгэл зүрхэнд улам бүр хоногшсон билээ. 

Хэзээ: 11-р сарын 26-нд

Хаана: Соёлын Төв Өргөө

Үргэлжлэх хугацаа: 90 минут

"ГЭМ ЗЭМ" постдрамын жүжиг

Хүний амьдралын мөн чанар, сэтгэлзүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Достоевскийн бүтээл Монголын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Ф.М Достоевскийн хамгийн алдартай роман болох "Гэм зэм"-ийг "Орфей" театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулсан юм. Жүжигт хүний үйлдэл, түүнээс гарах үр дагавар, эгэл жирийн харилцаанаас эхлээд хууль цаазын шүүлтийн өмнө бие хүн хэрхэн хувьсаж, тэмцэж буйг үзүүлнэ.

Хэзээ: 11-р сарын 24-30-ны өдрүүдэд

Хаана: Тусгаар тогтнолын ордон 

Үргэлжлэх хугацаа: 150 минут

УЛС ТУНХАГЛАСНЫ 101 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААН

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн барилдаан.

Хэзээ: 11-р сарын 26-нд

Хаана: Монгол Бөхийн Өргөө 

“Хөх тойрог” экзистенциалист драмын жүжиг

Экзистенциалист драм нь XX зууны дунд үеэс хөгжиж эхэлсэн, хүний оршихуй, амьдралын утга учир, ганцаардал, хариуцлага зэрэг экзистенциализмын философийн асуудлуудыг гол сэдвээ болгодог жүжгийн урсгал юм. “Хөх тойрог” жүжигт нэгнийхээ сонголтыг хэзээ ч үгүйсгэж, өөрийн сонголтоо тулгадаггүй чөлөөт харилцаатай залуу хосын ээдрээт харилцааг өгүүлэх ажээ. 

Хэзээ: 11-р сарын 28,29-нд 

Хаана: Төмөр замын чуулга “Ган Зам” палас

Үргэлжлэх хугацаа: 80 минут

“CITY SWING” концерт

Төрийн Шагналт Баянмонгол биг бэндийн "CITY SWING" жазз концертийг зорьж, их хотын хэмнэлийг хамтдаа мэдрээрэй.

Хэзээ: 11-р сарын 28-нд

Хаана: Улсын Филармони

Үргэлжлэх хугацаа: 90 минут

"Инээмтгий хүн" визуал драм

Францын алдарт зохиолч В.Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэн бүтээсэн тус жүжигт XVIII зууны Английн аж амьдрал, Лорд Линней Клэнчарлын золгүй хувь тавилан, азгүй хайр дурлалын түүхийг өгүүлнэ. 

Хэзээ: 11-р сарын 28-нд

Хаана: РЦНК

Үргэлжлэх хугацаа: 140 минут

BENIGHTED — МОНГОЛД

Францын домогт death-grind урсгалын BENIGHTED хамтлаг Ази тивийн аялан тоглолтынхоо хүрээнд Монгол улсад анх удаа тоглох гэж байна. 

Хэзээ: 11-р сарын 28-нд

Хаана: On’n Off Production house

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг

Үзэсгэлэнт Верона хот. Атаа хорслын эзэд болох Капулетти, Монтекки гэх хоёр гэр бүл. Эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс сөргөлдөж өсөрхөж хонзогнон дайсагналдсаар ирж. Дайсагнасан хоёр гэр бүлийн цорын ганц өв залгамжлах үрс болох Ромео, Жульетта хоёрын хайр дурлал, хувь тавиланг өгүүлэх эмгэнэлт драмын жүжиг.

Хэзээ: 11-р сарын 29-нд

Хаана: Улсын Хүүхэд Залуучуудын Театр

Үргэлжлэх хугацаа: 150 минут

“Цөмөөхэй” балет

Бид шинэ жилийн баяр мөд болох гэж буйг “Цөмөөхэй” балет тоглогдож эхлэхтэй зэрэгцэн сая нэг санадаг билээ. ОХУ-ын эзэн хааны балетын театр 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсад анх удаа “Цөмөөхэй” балетийг тоглох гэж байна.

Хэзээ: 11-р сарын 29,30-нд

Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Үргэлжлэх хугацаа: 120 минут

Ж.Пуччини “Богема” дуурь

Богема дуурь нь 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын "Реджо" театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн "Богемчуудын амьдрал" хэмээх романаас сэдэвлэсэн тус дуурьУДБЭТ-ын тайзнаа 2004 оны 05-р сарын 07-ны өдөр анх тоглогдож байжээ. Энэхүү дуурийн зохиол нь анхаарал татсан огцом хөдөлгөөн адал явдал дуулианаар бага ч хүний сэтгэлийн дотоодод болж буй хямрал, залуу хүмүүсийн ертөнцийг ил тод, сэтгэл хөдлөл болон дүрийг хурц тодоор илэрхийлсэн тансаг аялгуугаар дүүрэн байдаг гэнэ. Хөгжим нь бүхэлдээ гол баатруудынхаа мэдрэмж болон сэтгэл санааны байдлыг тод томруун илэрхийлсэн байдаг аж.

Хэзээ: 11-р сарын 29, 30-ны өдрүүдэд

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Үргэлжлэх хугацаа: 120 минут

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.