Сүүлийн үед Египетийн Гизагийн пирамидын доор нууцлаг хот, цилиндр хэлбэрийн байгууламжууд олдсон бөгөөд пирамидаас доош 648 метр хүртэл гүнд хүрдэг, энэ нь цаашлаад үхэлдээ 2км урт хэмжээтэй үргэлжлэх гүн байгууламж руу хүрдэг гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэхүү мэдээлэл үнэхээр үнэн үү гэдэг дээр эрэл хайгуул хийснээсээ та бүхэндээ сонирхуулж байна.


Италийн болон Шотландын судлаачид Гизагийн хоёр дахь том пирамид гэгдэх Хафрийн пирамидын доор 2,000 фут (ойролцоогоор 650 метр) гүн рүү сунан байрлах цилиндр хэлбэрийн байгууламжуудыг илрүүлсэн гэж мэдээлсэн. Энэ нээлт нь Гизагийн пирамидын доор нууцлаг хот байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Энэ судалгаанд Synthetic Aperture Radar (SAR) технологи ашигласан гэх бөгөөд энэ нь радио долгионыг ашиглан газрын гадарга болон доорх бүтэцүүдийн өндөр нарийвчлалтай дүрслэлийг үүсгэдэг алсын зайн мэдрэгч технологи юм. Энэхүү технологи нь хиймэл дагуул эсвэл нисэх онгоцноос радио долгион илгээж, гадаргаас ойсон долгионыг хүлээн авч боловсруулснаар дүрслэл үүсгэдэг. SAR нь цаг агаарын нөхцөл болон гэрэлтүүлгээс үл хамааран ажиллах чадвартай тул археологийн судалгаанд өргөн ашиглагддаг.

Италийн Пизагийн их сургуулийн профессор Коррадо Маланга болон Шотландын Стратклайдын их сургуулийн доктор Филиппо Бионд нар энэхүү судалгааг удирдсан байна. Тэд SAR технологийг ашиглан Хафрын пирамидын доор олон давхар бүхий байгууламж, хоорондоо холбогдсон хонгилууд, усны систем зэрэг бүтэцүүд байж болзошгүй гэж мэдээлсэн.
Гэсэн хэдий ч, олон археологичид, тэр дундаа Египетийн археологич доктор Захи Хавасс эдгээр нээлтийг эргэлзээтэй хэмээн үзэж байна. Тэдний үзэж буйгаар, SAR технологи нь ийм гүнзгий бүтэцүүдийг илрүүлэхэд тохиромжгүй бөгөөд эдгээр таамаглал нь батлагдаагүй мэдээлэлд тулгуурласан гэжээ.

Одоогоор Гизагийн пирамидын доор 8 цилиндр хэлбэрийн байгууламж олдсон гэх мэдээлэл нь батлагдаагүй бөгөөд олон мэргэжилтнүүдийн зүгээс эргэлзээтэй хандаж байна. Иймээс энэ талаар нэмэлт судалгаа, баталгаажуулалт шаардлагатай байна. Гизагийн агуу пирамидын доор 8 ширхэг цилиндр бүтэц олдсон гэх мэдээлэл нь баттай эх сурвалжаар нотлогдоогүй байна. Одоогийн байдлаар ийм олдвор илэрсэн тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна.
Өмнө нь, 2024 оны 5-р сард, археологичид Гизагийн пирамидын ойролцоох хааны оршуулгын газрын доор "үл мэдэгдэх бүтэц" илрүүлсэн тухай мэдээлсэн. Энэ нь пирамидын бүсэд хийгдсэн цөөн тооны судалгааны нэг хэсэг байсан бөгөөд илүү гүнзгий судалгаа шаардлагатай гэж үзэж байв.

Мөн Гизагийн пирамидын ойролцоо болон доторх судалгаагаар зарим шинэ нээлтүүд хийгдсэн байдаг. Жишээлбэл, 2023 оны 3-р сард археологичид орчин үеийн төхөөрөмжийн тусламжтайгаар Хеопсын пирамидын хойд талд 9 метр урт, 2 метр өргөн нууц хонгил илрүүлсэн байна. Энэхүү хонгилын зориулалт одоогоор тодорхойгүй бөгөөд цаашид судалгаа шаардлагатай гэж үзэж байна.

Мөн 2008 онд Гизагийн пирамидын доор 1500 гаруй өрөөтэй газар доорх хот илэрсэн тухай мэдээлэл байдаг. Энэ нь пирамидын доорх сувгийн сүлжээ, зам, агуй зэргээс бүрдсэн бөгөөд "пирамидын нууц хот" гэж нэрлэгддэг.
Эдгээр нээлтүүд нь орчин үеийн дэвшилтэт технологи, тухайлбал, газрын радарын систем, 3D зураглал, сансрын дүрслэл зэрэг аргачлалуудыг ашигласнаар илэрсэн байна. Эдгээр технологиуд нь газар доорх бүтэц, хонгил, өрөөнүүдийг илрүүлэх, зураглах боломжийг олгодог.

Гэсэн хэдий ч, Гизагийн пирамидын доор 8 ширхэг цилиндр бүтэц олдсон гэх мэдээлэл нь баттай эх сурвалжаар нотлогдоогүй тул энэ талаар мэдээлэлд хянуур хандах хэрэгтэй.
Эх сурвалж: The Sun, The Independent, GreekReporter, ScienceAlert, Metro.UK, Dailymail.co.uk