UBLife Logo
ЮУ БОЛОВ?

ГРЭММИ 2026: Энэ оны хамгийн ДУУЛИАНТАЙ үйл явдлууд ба хов жив

ГРЭММИ 2026: Энэ оны хамгийн ДУУЛИАНТАЙ үйл явдлууд ба хов жив

Энэ жил таны хайрладаг, сонсдог уран бүтээлчид ямар даашинз, хослолтой хүрэлцэн ирсэн, бас ямар үйл явдлууд болсныг мэдмээр байна уу? Хамгийн хов жив тойрсон загваруудаас эхлээд бүгдийг нь толилуулъя.

1. Gesaffelstein арьс өнгөний үзэл гаргасан гэж буруутгагдав.

Ironhead Studio-гийн бүтээсэн энэхүү мартахын аргагүй баг түүний өвөрмөц, нууцлаг байдлыг улам бүр нэмэгдүүлдэг билээ. Энэ жил түүний ихээхэн хов живд өртөөд буй шалтгаан нь, хүмүүс түүний хар өнгийн багийг арьс өнгөний үзэлтэй холбож үзээд буйгаас болж байна.

Түүнийг тэр бүр мэдэхгүй, тайзан дээрх багтай төрхийг нь харж байгаагүй үзэгчдийн хувьд “Black face“ үйлдэл хийсэн хэмээж, Х платформоор шүүмжилсэн постууд жиргээд байна. Ядаж байхад нь өнөөдөр АНУ-д “Black History Month“ буюу Африк гаралтай Америкчуудын түүхийн сар эхэлж байгаа шүү дээ.

“Black face” гэдэг нь хар арьст хүмүүсийг даган дуурайхын тулд нүүрээ хараар будахыг хэлдэг. Гэхдээ уран бүтээлчийн фэнүүд эсрэгээрээ ихээхэн өмөөрч, интернэт даяар хоёр хуваагдаад, бөөн юм болж байна.

2. Чаппелл Роны даашинз…

Дуучин бүсгүйн магадгүй хамгийн зоригтой дүр төрх бүрдүүлэлт энэ байсан байх.

Өмнөх жилүүдэд тэрээр ихээхэн классик, алиалагчаас сэдэвлэсэн гэмээр даашинзууд өмсөж ирж байсан.

Mugler брэндээс захиалгаар хийгдсэн энэхүү даашинзын Женесис Вебб урлажээ. 1998 оны загвар гээд бод доо.

Харин түүний шивээсийг Женни Коллинс буюу Puppy Puppy Playtime хийсэн байна.

Хүмүүсийн үзүүлсэн сэтгэл хөдлөлүүд ч янз янз байлаа.

Үзэгчдийн дийлэнх нь түүнийг шүтэж, зарим нь харин “Хэн нэгэн тшшний даашинз дээр гишгэвэл юу болох бол?“ хэмээжээ.

3. Дараагийн гайхшруулсан даашинз Хайди Клумынх.

Өчигдөр буюу АНУ-ын цагаар бол 1 сарын 31-нд Pre-Grammy гала болоход Хэйди энгийн, ийм нэгэн улаан даашинз өмсөж ирсэн нь зүгээр л биднийг хуурсан явдал байв.

Үнэн хэрэгтээ тэр өнөөдөр биеийн өнгөтэй бариу, арьсан даашинз өмсөн ирсэн юм.

Энэхүү даашинзын Германы “fetish“ дизайнер гэгддэг Марина Хоермансендер хийжээ. Өвөрмөц загваруудаараа алдартай хүн л дээ.

Германы дараагийн топ модель шоуны шинэ улирал 2 сарын 13-нд эхлэхтэй холбоотойгоор Хайди уран бүтээлч Diplo-той хамтарсан уран бүтээлээ рекламдан таниулах үйл ажиллагааг хийж байгаа юм байна.

4. Жастин Бибер, Хэйли Бибер нар олон жилийн дараа Грэммид эргэн ирлээ.

2025 онд Жастин Бибер студийн 7 дахь цомог “SWAG“-аа гаргасан. Хар өнгөөр дагнан хувцасласан нь ямар гоё харагдаж байна аа.

Энэ жил тэр дөрвөн төрөлд нэр дэвшсэн. Мөн энэ жил тайзан дээр үзүүлбэрээ үзүүлсэн учир 2022 оноос хойших Грэммигийн анхны улаан хивсний ёслолдоо эхнэрийн хамт оролцсон юм.

Тэд нэг ой гарантай Жак Блюз Бибер хэмээх хөөрхөн хүүгийн эцэг эх болж, олны хараа, хол живнээс хэсэгтээ хол байхыг хичээж ирсэн билээ. Энэ үдэш тэд “ICE OUT“ хэмээх тэмдэг зүүж ирсэн нь жинхэнэ утгаараа шуугиан тарьсан юм. “ICE OUT” бол АНУ даяар ихээхэн хүнд нөхцөл байдлыг үүсгэж буй Цагаачлал, Гаалийн албаны үйл ажиллагааг эсэргүүцэж буй хөдөлгөөн юм.

5. Кол Валлисер хаачив?

Бидний сайн мэдэх Улаан хивсний ёслолын хамгийн чухал үүрэг гүйцэтгэгчдийн нэг болох Кол энэ жил хаачсаныг бүгд гайхаж байна. Тэрээр “Glambot“ бичлэгүүдээрээ ихээхэн алдартай бөгөөд оддын удаашруулсан хөдөлгөөн бүхий сэтгэл татам, заримдаа хөгжилтэй, санаа зовмоор бичлэгүүдийг гаргаж, олны анхаарлыг ихээхэн татдаг. Алтан бөмбөрцөг наадмын үеэр Женнифер Лопез түүнд муухай хандсанаас болж фэнүүд нь ч Колыг ихээхэн өмөөрч, бөөн хэл ам дэгдээсэн.

Харин Кол эсрэгээрээ Лопезыг өмөөрч мэдэгдэл хийсэн нь фэнүүдийнх нь уурыг хүргэж, онлайнаар хүмүүст муухай аашилж байгааг нь буруутгасан. Уг нь өчигдөр уржигдархан л инстаграм дээрээ бичлэг оруулж байсан Кол өнөөдөр Грэмми дээр байсангүй.

6. Билли Айлиш найз залуутайгаа цуг анх удаа олны нүдэнд…

Өдгөө 24 настай Билли Айлиш, түүний найз залуу 31 настай Нат Уолфф нар Грэммигийн ёслол дээр хамт сууж харагдсан нь тэдний анхны хамтдаа олны нүдэн дээр ил гарсан тохиолдол болоод байна. Хөөрхөн юм аа манай хоёр. Өнгөрсөн жилээс хойш л олны анхаарлыг татаж байсан хос хамтдаа үнэхээр л зохицож харагдаж байсан нь гоё.

7. Энэ жилийн Шинэ шилдэг уран бүтээлч Оливиа Дин цагаачлалын тухай тайзан дээр үг хэллээ.

“Man I Need” дуугаараа урлагийн ертөнцөд өөрийгөө харуулж чадсан 26 настай дуучин Оливиа шагнал гардан авах үедээ тэрээр өөрөө цагаач гэр бүлийн ач охин болохоо онцолж, “Би цагаачийн ач охин гэдгээ энэ тайзан дээр хэлмээр байна. Би бол эр зоригийн үр жимс бөгөөд тэдгээр хүмүүсийг бид заавал дурдаж, алдаршуулах ёстой гэж би бодож байна. Бид бие биегүйгээрээ юу ч биш шүү дээ“ хэмээн хэлсэн байна.

8. Ники Минаж уурласан нь

Грэммигийн нээлтийн үеэр хөтлөгч, комедиан Тревор Ноа Ники Минажыг хэрхэн Ерөнхийлөгч Трампд олон нийтийн сүлжээнд, ил тодоор хайр зарлаж буй тухай хошигножээ. Харин үүнийг Ники сайнаар хүлээж авсангүй. Тэрээр өөрийн Х-ээр дамжуулж Треворын найз залуутай хэмээн бичиж орхижээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна