UBLife Logo
Сэтгэл судлал

Бүх зүйлд итгэлээ алдсан үед урам зоригоо дахин сэргээх 6 арга

Бүх зүйлд итгэлээ алдсан үед урам зоригоо дахин сэргээх 6 арга

Амьдралд хааяа бүх зүйл утгагүй мэт санагдаж, зорилгоо алдаж, урам зориггүй болох үе тохиолддог. Гэхдээ энэ байдал үүрд үргэлжлэхгүй. Та өөрийгөө эргээд сэргээж, эрч хүчээ дахин олж авах боломжтой. Ингээд танд урам зоригоо дахин асаах 6 үр дүнтэй аргыг хүргэж байна.

1. Түр завсарлага аваад амсхийх

Стресс, ядаргаа хуримтлагдсаар таныг бүх зүйлд итгэлгүй болгож байж магадгүй. Тиймээс хэсэг хугацаанд амрах нь чухал. Удаан хугацааны туршид хуримтлагдсан сэтгэлзүйн дарамтаас өөрийгөө чөлөөлөхийн тулд:

  • Байгальд гарах,

  • Унтах хэв маягаа засах,

  • Гүнзгий амьсгалын дасгал хийх зэргээр өөртөө анхаараарай.

2. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх

Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, алдаа дутагдал, амжилтгүй явдлуудаа буруутгахын оронд түүнээс суралцах хэрэгтэй. Өөрийгөө бусадтай харьцуулж, төгс байх гэж хичээх нь таны урам зоригийг улам бууруулдаг. Харин одоогийн байгаа өөрийгөө ойлгож, хүлээн зөвшөөрөх нь урагшлах эрч хүчийг өгдөг.

3. Жижиг зүйлсээс баяр баясал мэдрэх

Аз жаргал, урам зориг нь зөвхөн томоохон амжилтаас хамаардаггүй. Харин ч жижиг зүйлсээс эхэлдэг:

  • Өглөөний нар мандахыг харах,

  • Дуртай дуугаа сонсох,

  • Амттай кофегоо шимэх гэх мэт энгийн зүйлсээс аз жаргал мэдрэхийг хичээгээрэй.

4. Өөрийгөө дахин нээх шинэ зүйл оролд

Хүн урам зориггүй болох үедээ орчны нэгэн хэвийн байдлаас залхсан байдаг. Харин шинэ зүйл туршиж үзэх нь эрч хүчийг эргэн сэргээхэд тусална.

  • Өмнө нь хийж үзээгүй зүйлээ турш,

  • Шинэ ур чадвар сурах,

  • Дуртай номоо унших эсвэл бичих,

  • Адал явдалт аялалд гарах гэх мэт өөрийгөө сорих шинэ боломжуудыг хайгаарай.

5. Талархах сэтгэлээ хөгжүүлэх

Ихэнхдээ бидэнд юу дутагдаж байгааг анзаарах нь амархан байдаг ч, бидэнд аль хэдийн байгаа сайхан зүйлсийг олж харах нь чухал.

  • Өдөр бүр амьдралдаа талархах 3 зүйл бичих,

  • Гэр бүл, найз нөхдөдөө баярласнаа илэрхийлэх,

  • Өөрийн амжилт, боломжуудыг эргэн санах зэрэг дадлууд нь урам зоригийг сэргээдэг.

6. Том зураглалаа харах – Яагаад гэдгээ санах

Бидний урам зориг буурах нэг шалтгаан нь бид зорилгоо мартах явдал юм. Хэрэв таны хийж буй зүйл утгагүй санагдаж эхэлсэн бол өөрөөсөө асуугаарай:

  • Би үүнийг яагаад хийж байгаа вэ?

  • Миний урт хугацааны зорилго юу вэ?

  • Одоогийн хүнд нөхцөл намайг юунд бэлдэж байна вэ?

Өөрийн мөрөөдөл, зорилгоо эргэн санаж, өөрийгөө томоор харах нь итгэл, урам зоригийг сэргээдэг.

Урам зориггүй болсон үедээ өөрийгөө буруутгахын оронд энэ байдлыг даван туулах боломжтой гэдгийг санаарай. Түр амсхийж, өөртөө анхаарч, шинэ зүйл туршиж, талархах сэтгэлээ хөгжүүлснээр та дахин эрч хүчтэй, урам зоригтой болно. Өөрийнхөө дотоод хүчийг сэргээж, амьдралын дараагийн гайхалтай боломжуудыг угтан аваарай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.