UBLife Logo
Кино

Квентин Тарантиногийн шилдэг 6 кино

Квентин Тарантиногийн шилдэг 6 кино

Өнөөдөр алдарт найруулагч Квентино Тарантино 62 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. 2017 оны долоодугаар сарын 1-нд тэр Израилын дуучин Даниэла Пиктэй гэрлэсэн. 2020 онд хүү, 2022 онд охинтой болжээ. Тарантино Тель-Авив хотод амьдардаг.

1992 онд “Reservoir Dogs” кино дэлгэцэнд гарсны дараа дэлхий ертөнц Тарантиног мэдэж авсан билээ. Харин одоо тэр дэлхийн хамгийн алдартай найруулагчийн нэг болжээ. Квентин Тарантиногийн төрсөн өдөрт зориулан, түүний шилдэг кинонуудыг танилцуулж байна.

“Reservoir Dogs”

Энэ киноноос Тарантиногийн үе эхэлсэн гэж үздэг. Төгс зохион байгуулсан, төгс төлөвлөгөөтэй гэмт хэрэгт нэг юм болж өгсөнгүй. Энэ кинонд дээрэмчдийн дүр бүтээсэн жүжигчид бүгд их, бага хэмжээгээр шоронд орж байсан хүмүүс юм. Харин  "fuck" хэмээх хараал энэ кинонд 252 удаа хэлэгдсэн.

“Django Unchained”

Аюултай гэмт хэрэгтнийг алж, шагнал авдаг алуурчны тухай өгүүлнэ. Цаг хугацаа явсаар түүнд туслагч хэрэгтэй болжээ. Энэ киног үзэгчид төдийгүй мэргэжилтнүүд ч өндөр үнэлж, “Оскар”-ын шагнал хүртсэн. Түүхэн дэх шилдэг 250  киноны жагсаалтад 56 дугаар байр эзэлсэн бүтээл.

“Kill Bill”

Энэ киноны эхний хэсэг маш их амжилт олсон тул жилийн дараа үргэлжлэл нь гарсан. Ума Турман кино үзэгчдийн сэтгэлийг булааж, нэг хэсэг Тарантиногийн нэрийн хуудас болж байлаа.

“The Hateful Eight”

Үзэгч, шинжээчдийн санал зөрдөг ч ямар ч чансаанд дээгүүр байр эзлэдэг нь киноны чанарыг харуулна. Иргэний дайны дараахь Америкт цасан шуурганы үеэр үйл явдал өрнөх тул зураг авалтын талбайг Тарантино маш хүйтэн байлгасан.

“Inglourious Basterds”

Тарантино энэ киноны зохиол дээр бүтэн 10 жил ажиллажээ. Яагаад гэвэл тэр киногоо яаж дуусгахаа сайтар бодож байлаа. Үнэхээр ч төгсгөл нь сайн болсон. Квентин Тарантиногийн шилдэг бүтээлийн нэгд зүй ёсоор багтана. Францад еврей партизанууд герман цэргүүдийг харгисаар хөнөөж байгаа тухай гарна.

“Pulp Fiction”

Энэ бол Тарантиногийн домог болсон кино. Хүн төрөлхтний түүхэн дэх шилдэг киноны нэгд тооцогддог. Тарантиногийн өвөрмөц стиль бүрэн гарсан. Энэ киног, Тарантиног дууриах гэсэн олон найруулагч гарсан ч хэн нь ч чадаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.