Иорданы Амманд чөлөөт бөхийн Азийн АШТ үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй эхний 5 жингийн барилдаан болж, манай улсаас 3 медаль авлаа. 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах 65 кг-ын финалд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, 2024 оны Бүх Японы аварга Кайсей Танабед 12:2-оор ялагдан, мөнгөн медаль хүртлээ.

Харин залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Азийн 57 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы залуу бөх Рин Сакамотог 5:1-ээр буулгаж авав. Тэмцээний 79 кг-д зодоглосон ОУХМ О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг ялсан. Байна.
Эрэгтэй
57 кг

1. Чонг Сон Хан (БНАСАУ)
2. Милад Вализаде (Иран)
3. Рахат Калжан (Казахстан)
3. Б.Мөнх-Эрдэнэ (Монгол)
65 кг

1. Кайсэи Танаэе (Япон)
2. Ц.Цогбадрах (Монгол)
3. Кван Джин Ким (БНАСАУ)
3. Аббас Эбрахимзаде (Иран)
70 кг
1. Эрназар Акматалиев (Кыргызстан)
2. Виктор Рассадин (Тажикистан)
3. Ёшиносүкэ Аояги (Япон)
3. Сина Махди Халили (Иран)
79 кг

1. Махди Юсефи (Иран)
2. Хидир Сайпудинов (Бахрейн)
3. О.Сүлдхүү (Монгол)
3. Магомет Евлоев (Тажикистан)
97 кг
1. Араш Ёшида (Япон)
2. Ризабек Айтмухан (Казахстан)
3. Мохаммадмобин Азими (Иран)
3. Авусайман Хабила (Хятад)