АНУ-ын Бостонд болсон уран гулгалтын ДАШТ-ий дараа Оны шилдэг тамирчдыг шагнах ёслолын ажиллагаа явагдлаа. ISU Skating Awards шагналын эздийг танилцуулья.
ISU Skating Awards-2025
Хамгийн шилдэг үзүүлбэр
Илья Малинин (АНУ) – богино үзүүлбэр

Шилдэг шинэ тамирчин
Екатерина Гейниш – Дмитрий Чигирев (Узбекистан)

Шилдэг костюм
Оливия Смарт – Тим Дик (Испани) – чөлөөт үзүүлбэр

Шилдэг дасгалжуулагч
Татьяна Малинина – Роман Скорняков

Шилдэг хореограф
Ше-Линн Бурн

Оны шилдэг тамирчин
Илья Малинин (АНУ)

Оны шилдэг хос
Мэдисон Чок – Эван Бейтс (АНУ)

Уран гулгалтын хөгжилд оруулсан гавьяа
Скотт Хэмилтон

Илья Малинин – 20 настай. Дэлхийн хошой аварга (2024, 2025), ДАШТ-ий (2023) хүрэл медальт. ДАШТ-д дөрвөлсөн аксель үсрэлт хийсэн анхны тамирчин.