UBLife Logo
LIFESTYLE

Монголд залуусын хамгийн ихээр ашиглаж буй 9 болзооны апп

Монголд залуусын хамгийн ихээр ашиглаж буй 9 болзооны апп

Сүүлийн жилүүдэд цахим болзооны соёл Монголд эрчимтэй хөгжиж, залуусын дунд болзооны аппликэйшн ашиглах нь хэвийн үзэгдэл болжээ. Хувийн орон зай, цаг хэмнэлт, илүү олон хүмүүстэй холбогдох боломж зэрэг нь эдгээр аппуудын гол давуу тал болон онцлог болж байна. Тэгвэл Монголын залуусын хамгийн түгээмэл хэрэглэж буй болзооны аппликэйшнүүд юу вэ?

Мэдээж хэрэг аюулгүй байдал, хувийн мэдээлэл зэрэгтээ ухаалаг хандаж, болгоомжтой байхыг сануулъя.


1. Tinder

Дэлхийн №1 болзооны апп. Монголын хотын залуус, ялангуяа 20-35 насныхан хамгийн их хэрэглэдэг. Swipe left, swipe right хийгээд, хоорондоо тохирвол чат эхэлнэ.

2. Badoo

Их Британид үүсгэн байгуулагдсан хэдий ч Орос эзэнтэй тул манай хойд хөршид ихээхэн идэвхтэй ашигладаг байна. 25-аас дээш насныхан Badoo-г илүү сонгодог. Аюулгүй байдал тал дээр маш сайн анхаардаг тул хуурамч хаяг, хууран мэхлэгдэх гэсэн ойлголт хамаагүй бага гэнэ.

3. Bumble

Чат эхлүүлэх эрх эмэгтэйчүүдэд байдаг апп. Энэ нь эмэгтэй хэрэглэгчдэд илүү аюулгүй, хяналттай мэдрэмж төрүүлдэг. Монголд хэрэглэгчийн тоо бага багаар өсөж байгаа бөгөөд сонирхолтой туршлага хайгчдад тохиромжтой гэнэ.

4. Tantan

Азийн Tinder гэгддэг. Хятадын болзооны апп боловч Монголд нэлээд хэрэглээтэй болсон. TikTok сонирхдог залуус энэ апп-ийг нэлээд мэдэх байх. Түүгээр ч зогсохгүй олон ази хэрэглэгчтэй тул сонирхолтой танилцуулга, контент үзэх боломжтой гэнэ.

5. Facebook Dating

Facebook дотроо байдаг болзооны функц. Найзуудтайгаа холилдохгүй, тусдаа орчинтой. Одоогоор хэрэглэгч багатай ч Facebook хэрэглээ өндөр хэвээр байгаа тул аажмаар тэлж байна.

6. OkCupid

Шинж чанарын тохирол, үзэл бодол, амьдралын зорилго зэрэг нарийн асуултаар "match" болгодог. Хэн нэгнийг гадаад төрхөөр бус, дотоод ертөнцөөр нь танихыг хүсвэл энэ апп-ийг туршаад үзээрэй.

7. Hinge

Hinge-ийн зорилго – хэрэглэгчийг тохирох хүнтэй нь учруулж, апп-аа устгуулах. Илүү нухацтай, харилцаа үүсгэхийг хүссэн хүмүүст тохиромжтой. Монголд хэрэглэгчийн тоо бага ч, чанартай харилцаа хайгчдын дунд нэр хүндтэй гэнэ.

8. Azar

Болзооны апп гэхээсээ илүү шууд видео танилцах платформ. Монгол залуус, ялангуяа сониуч, гадаад найзтай болох сонирхолтой хэрэглэгчид их ашигладаг. Хоромхон хугацаанд дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй холбогдоно.

9. Grindr & HER – LGBTQ+ зориулсан аппууд

Эдгээр аппууд нь бэлгийн болон хүйсийн цөөнх олон нийтэд зориулагдсан юм. Тухайлбал, Grindr нь гей, бисексуал эрэгтэйчүүд болон транс олон нийтэд бол HER апп нь лесбиян, бисексуал, күийр эмэгтэйчүүд түлхүү ашиглагдаг. Сүүлийн жилүүдэд Монгол дахь ЛГБТИК+ залуучууд дунд хэрэглээ нь нэмэгдэж байгаа аж.


Болзооны апп ашиглахдаа анхаарах зүйлс:

Хувийн мэдээллээ хуваалцахдаа болгоомжтой бай.

Хуурамч профайлуудыг ялгаж сур.

Анхны уулзалтыг олон нийтийн газар товлоорой.

Харилцан хүндлэл бол хамгийн чухал зүйл.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.172.34
Nice❤️❤️❤️