UBLife Logo
Кино

Вампирт хазуулсан Кристен Стюартын тухай 28 сонирхолтой баримт

Вампирт хазуулсан Кристен Стюартын тухай 28 сонирхолтой баримт

Холливудын од жүжигчин Кристен Стюарт 35 нас хүрлээ. Заримдаа залуу жүжигчинд алдар нэр гэнэт л буугаад ирэх нь бий. Кристен Стюартын хувьд Twilight кино гарсны маргааш өглөө нь тэр дэлхийн хэмжээний алдартан болоод сэрсэн юм. Мэдээж тэр өмнө нь кинонд дүр бүтээж байсан. Гэхдээ энэ кино л түүнийг олон сая хүний шүтээн болгосон билээ. Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, түүний тухай сонирхолтой 28 баримтыг хүргэж байна.

Кристен Стюарт нэг ах, хоёр эрэгтэй дүүтэй.

Эцэг эх нь телевиз, кино урлагийн салбарт олон жил ажилласан тул охин багаасаа жүжигчин болох хүсэлтэй байв.

Тэр бүтэн нэрээ хэлэх дургүй. Учир нь хоёр дахь нэр нь эрэгтэй нэр. Бүтэн нэр нь Кристен Жеймс Стюарт.

Найман настайдаа сургуулийн тайзан дээр жүжигт тоглож байхад нь анх Холливудын агент олж харжээ. Тэр охин чинь алдартай жүжигчин болно гэж аав ээжид нь хэлсэн гэдэг.

Харин аав ээж нь эхлээд эсэргүүцсэн ч сүүлдээ охиноо дэмжих болжээ.

Кристен 1999 онд анх “The Thirteenth Year” жүжигт тоглож зурагтаар гарч байв.

2001 онд тоглосон “The Safety of Objects” кино анхных нь том дүр байлаа.

Наймдугаар ангидаа сургуулиас гарч, гэрээр хичээллэсэн. Шалтгаан нь ангийнхаа хүүхдүүдтэй таараагүй.

Ахлах сургууль төгссөн дипломоо тэр 19 настайдаа авсан.

2008 онд “Twilight” киногоор тэр од болсон.

Кристен Стюарт ном унших дуртай ч цус сорогчийн сэдэвт дургүй. Тэр америк сонгодог зохиолд дуртай.

Тэр гэр бүлдээ их хайртай, холдохыг хүсдэггүй. Од болсон хойноо л байр худалдан авч, тусдаа гарсан. Гэхдээ гэрийнхээ дэргэд байр авчээ.

Тэр өндөр өсгийт гутал, даашинзад дургүй. Байнга жийнсэн өмд, кед өмсдөг.

Амьтанд их хайртай. Стюарт чоно, нохойны эрлийз нохой тэжээдэг. Бенгал мууртай.

Зураг авалтын үеэр Роберт Паттинсонтой үерхэж, хурим хийх дөхсөн. Паттинсон хамт амьдрах байшин худалдан авсан байсан ч бүтээгүй.

Кристен Стюарт эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүнтэй болздог гэдгээ нуудаггүй.

Жүжигчин Майкл Ангаранотой 15-19 настайдаа таван жил үерхсэн.

Аялал жуулчлалд дуртай.

АНУ-ийн хууль ёсоор ямар ч иргэнд Тангарагтны шүүхэд ажиллах зарлан ирдэг. Түүнд зарлан ирэхэд үнэн шударгаар бүтэн гурван сар шүүхэд ажилласан.

Канны кино наадмын үеэр Кристен Стюарт улаан хивсэн дээр гутлаа тайлж, хөл нүцгэн алхсан. Заавал өндөр өсгийтэй гуталтай байх ёстой гэдэг дүрмийг тэр эсэргүүцжээ.

Рок хөгжимд дуртай. Шүтдэг хамтлаг нь “Нирвана”, “Led Zeppelin”.

Гитар сайн тоглодог, сайхан хоолойтой.

Стриптиз бүжигчний дүр бүтээхийн тулд тэр шон дээр бүжиглэх сургалтад сууж байсан.

Кристен Стюарт Францын кино урлагийн Сезар шагнал хүртсэн анхны эмэгтэй жүжигчин.

2013 онд тэр дэлхийн хамгийн үнэтэй гурван эмэгтэй жүжигчний тоонд багтаж байв. Түүний өмнө Женнифер Лоуренс, Анжелина Жоли хоёр л байлаа.

Цар тахлын үед өдөр бүр ууж, тамхи татаж, согтуу байдаг байснаа дурссан байдаг.

 “Twilight” кино дуусахад тэр үнэнээсээ баярлаж, сэтгэл нь амарсан гэдэг. Одоо өөр дүрд тоглоно доо гэж хэлж байжээ. Беллагийн дүрд орохын тулд бараг 100 цус сорогчийн кино үзжээ.

Дуртай хот нь Парис.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hen negen\52.77.230.34
Goy niitlel boljee niitlel bichsen hund n bayr hurgey ushuu goy niitlel bicheerei