UBLife Logo
Кино

Get Schooled вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

Get Schooled вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

2020 оноос Webtoon сайт дээр цацагдаж эхэлсэн "Get Schooled" вэбтүүн гарсан даруйдаа сая сая уншигчтай болсон. Агуулгын хувьд ч Солонгос улсад тулгарч буй сургуулийн амьдрал, дээрэлхэлт багшийн ёс зүй зэрэг бодит асуудлуудыг хөндсөн.

Товч агуулга

Багш сурагчдад шийтгэл өгөхтэй холбоотой нарийн хууль тогтоомж батлагдсанаас хойш сурагчид хэрхэн багш нарыгаа дээрэлхэх болсон талаар уг вэбтүүнд харуулдаг. Сурагч нарын хандлага, ёс зүй хэрээс хэтэрч насанд хүрээгүй хүүхдүүдийн гэмт хэрэг үйлдэх тоо ч эрс өсөж эхэлдэг. Энэ үед засгийн газраас сурагчдад бие махбодын шийтгэл өгөх боломжтой тусгай хэлтсийг байгуулж хамгийн их асуудлуудтай сургуулиуд руу томилж эхэлдэг.

Вэбтүүнтэй холбоотой дуулиан

Get Schooled вэбтүүн хэдийгээр сая сая уншилтыг авч байсан ч 2023 онд хүчээр дууссан. Учир нь хамгийн сүүлийн бүлэг дээр хар арьст дүрийг буруугаар харуулж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан хэмээн уншигчдаас маш их эсэргүүцлийг авсан. Тийм ч учраас Webtoon компани мэдэгдэл хийж тус вэбтүүнийг зогсоосон. Өмнө нь гарсан байсан бүлгүүд ч одоо тус платформоос устгагдсан байна.

Олон ангит цувралын талаар

Энэ оны зургаадугаар сарын 5-наас эхлэн Get Schooled вэбтүүнээс сэдэвлэн бүтээсэн “Teach You a Lesson” олон ангит цуврал гарсан. Одоогийн байдлаар 10 анги цацагдаж эхний бүлэг бүрэн дууссан. Дараагийн бүлэг гарах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

IMDB дээр л гэхэд 8.7 үнэлгээг авсан чанартай бүтээл болжээ. Мөн вэбтүүнээс зарим нэг явдал нь өөрөөр өрнөж байгаа гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...