UBLife Logo
Алдартан
Жастин Бибер Drew House брэнд өөртэй нь хамааралгүй болсон гэв

Жастин Бибер Drew House брэнд өөртэй нь хамааралгүй болсон гэв

Ub.life
Ub.life

Поп од Жастин Бибер 2019 онд инээсэн эможигоор төлөөлүүлэн өөрийн Drew House хувцас эдлэлийн брэндээ нээж байв. Тус брэнд нээгдсэн эхний жилүүддээ Жастин Биберийн олон сая шүтэн бишрэгчдийн хүндлэлийг хүлээж байсан бол өнөө өглөө брэндээ өөртэй нь хамааралгүй болсон гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал, Жастин Бибер өөрийн цахим хуудастаа “Жастин Бибер миний бие энэ брэндтэй ямар ч хамааралгүй болсон. Drew house одооноос Жастин Бибер намайг, миний гэр бүлийг, эсвэл миний амьдралыг илэрхийлэхгүй. Хэрвээ та нар Жастин Бибер гэх хүнийг боддог бол энэ брэндэд битгий мөнгөө үрээрэй.” гэж дурдан, Drew House брэндийн инстаграм хуудсыг дагахаа больсон скриншотын хамт нийтлэсэн байсан юм. 

Сүүлийн өдрүүдэд Жастин Биберийн цахим хуудсууддаа нийтэлж буй жигтэй зүйлс, хачирхалтай үйлдлүүд нь олон нийтийн анхаарлыг татаж, зарим шүтэн бишрэгчид нь түүний зүгээр байгаа эсэхт эргэлзээд байсан билээ. Түүнийг шинэ цомогоо цацахынхаа өмнө эсвэл шинээр үүсгэн байгуулж буй Skylark гэх брэндийнхээ пиарт зориулж зориудаар хүмүүсийн анхаарлыг татах үйлдлүүд хийж байна гэж цахим ертөнцөд халуун сэдэв болсон юм. 

SKYLRK брэндийн лого
Жастин Бибер SKYLRK брэндийнхээ гутлыг өмссөн байгаа нь

Сонирхуулахад, Skylark брэнд нь голчлон streetwear, чөлөөт загварын хувцас эдлэлүүдээр дагнасан брэнд байх аж. Одоогоор Жастин Бибер өөрийн инстаграм хуудастаа шинэ брэндийнхээ цамц, нарны шил зэргийн зургийг брэндийнхээ логотой цуг нийтлэн, загварын салбарынхан болон шүтэн бишрэгчдийнхээ дунд хүлээлт үүсгээд байна. 

Эх сурвалж: Highsnobiety

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.