UBLife Logo
Спорт

Хетаг Цаболов допингийн хэргээр 6 жилээр шийтгүүллээ

Хетаг Цаболов допингийн хэргээр 6 жилээр шийтгүүллээ

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүн асан, 2014 оны дэлхийн аварга Хетаг Цаболов допингийн эсрэг дүрэм зөрчсөн хэргээр 6 жил барилдах эрхээ хасууллаа. Тэрээр 2021 оноос Сербийн шигшээ багт харьяалагдаж байгаа билээ.

Хетаг 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд дүрэм зөрчсөн бөгөөд шийтгэлийн хугацааг 2024 оны зургаадугаар сарын 289-наас эхэлсэн гэж албан бичигт дурджээ. Гэхдээ түүнээс допинг илрээгүй, шинжилгээнээс зугтсан, татгалзсан хэргээр шийтгүүлсэн гэсэн мэдээ гараад байна.

Шийтгэл хүртэхээсээ өмнө Цаболов Парисын олимпын наадамд барилдаад амжсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.