UBLife Logo
Дэлхий

Newsweek: АНУ, ОХУ, БНХАУ дэлхийг ингэж хуваана

Newsweek: АНУ, ОХУ, БНХАУ дэлхийг ингэж хуваана

АНУ-ын Newsweek сэтгүүлээс дэлхийн хамгийн хүчирхэг гурван гүрэн дэлхийд нөлөөний бүсээ яаж тогтоох талаар таамаг дэвшүүлж, газрын зураг гаргасан байна. Украины дайныг зогсоох өнөөгийн үйл явцыг 1945 онд Ялтад болсон ЗХУ, АНУ, Их Британийн удирдагчдын уулзалттай харьцуулжээ. Нийтлэлд бичсэнээр 1945 оны тэр бага хурал Европыг таслан хуваах эхлэлийг тавьсан. Харин энэ удаад Их Британийн оронд Хятад улс тэргүүлэх байрт гарч ирлээ гэж бичсэн байна.   

Газрын зургаас харахад улаанаар тэмдэглэгдсэн Оросын нөлөөний бүст Европ, Кавказ, Турк орсон бол хөх өнгөтэй АНУ-ын эзэмшилд Хойд Америк, Гренланд, шар өнгөтэй Хятадын нөлөөний бүст Зүүн Өмнөд Ази, Япон, Энэтхэг, Пакистан багтсан байна.

Харин Дундад Ази, Ойрх Дорнод, Африк тив, Латин Америк, Австрали, Шинэ Зеланд, Монгол улсууд аль ч орны эрхшээлд орохгүй гэнэ. Трамп Зүүн Европыг зөнд нь орхиж, хаях бол Төв Азид ОХУ, Хятад хоёр ашиг сонирхлоос болж, маргалдах ажээ.  Жишээ нь, Монгол улс эрчим хүч, түлшээр Оросын хамааралд байдаг ч уул уурхай, хөрөнгө оруулалтаар Хятадын эрхшээлд тул аль нэгэнд нь орохгүй бололтой. Хятад улс удахгүй Казахстантай маш ойрын түнш болох гэнэ.

Европын ардын намын төлөөлөгч Манфред Вебер энэ сарын эхээр Европарламент-д илтгэл тавихдаа “АНУ-ын гадаад бодлого гэнэт өөрчлөгдсөнөөр дэлхийд шинэ дэглэм тогтлоо. Дональд Трамп шинэ түнш хайж эхэлснээс Европын орнууд АНУ-аас зайгаа барьж эхэлнэ” гэж хэлж байсан билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.255.173.33
Америк алдагдалтай харагдаж бн
ЗОЧИН\54.251.159.245
70 гарсан 3 зөнөг удахгүй дээшээ явах блгүй амжихгүй