UBLife Logo
Эрүүл мэнд
Эрдэмтэд анх удаа хүний шүдийг лабораторийн аргаар ургууллаа

Эрдэмтэд анх удаа хүний шүдийг лабораторийн аргаар ургууллаа

Ub.life
Ub.life

Их Британийн Кингс коллежийн судлаачид түүхэнд анх удаа хүний шүдийг лабораторид ургуулж, шүд нөхөн төлжүүлэх эмчилгээний шинэ аргыг нээлээ. Тэд Лондоны Империал коллежийн судлаачидтай арван жилийн хамтын ажиллагааны үр дүнд шүдний дотоод эс хоорондын өсөлтийг дэмжихэд ээлтэй эдийг бүтээжээ. 

Лабораторид хүний шүдийг ургуулж буй нь

Энэхүү нээлт нь шүдний асуудалтай өвчтөнүүдэд ломбо эсвэл хиймэл суулгацаас өөр хувилбар санал болгож, унасан, алдсан шүдээ дахин ургуулах боломжийг өгөх юм. Тэд хүний буйлнаас шүд нөхөн сэргэж ургахад шаардлагатай эдийг лабораторид гаргаж авсан бөгөөд энэ нь хүний шүдтэй яг ижил бүтэцтэй ажээ. Кингс коллежийн доктор Ана Волпони “Энэ нээлтээр шүдний эмчилгээний салбарт хувьсгал хийх боломжтой. Ломбо, имплант суулгацаар шүдийг эмчилж болох ч хамгийн сайн шийдэл биш. Цаг хугацаа өнгөрөх тусам гадны хиймэл суулгацууд шүдийг илүү мэдрэмтгий болгож, бат бөх байдлыг сулруулснаар шүдний өвчлөл дахих нөхцлийг бүрдүүлдэг. Харин лабораторид ургуулсан энэ шүднүүд нь биологийн чанараараа хүний амны хөндийд илүү сайн нийцэж, яг өөрийн жинхэнэ шүд шиг илүү бат бөх байх болно” гэжээ. 

Кингс коллежийн доктор Ана Волпони

Заан, аварга загас зэрэг амьтад байгалиасаа шинэ шүд өөртөө дахин ургуулах чадвартай байдаг бол насанд хүрсэн хүний шүд нөхөн төлжиж ургах боломжгүй юм. Шүдний эмчилгээний салбарт бий болж буй энэхүү томоохон нээлтүүд шүдний өвчлөлтэй хүмүүст тус нэмэр болж чадах ч уншигч та бүхэн өөрийн шүдээ хайрлаж, амны хөндийн эрүүл мэндээ хамгаалаарай. Шүд эрүүл бол бие эрүүл.

Эх сурвалж: BBC News 

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.191.98
Монголд хөдөөний нэг мангар хүн хотод ТҮЦ-тэй хэрүүл хийгээд , будаатай хуурганы баяр хийгээд заваараад байж байхад гадаадад эмэгтэйчүүд нь олноороо сансарт нисээд, эмч нар нь хүний шүд ургуулдаг болсоноо гайхуулаад байж байдаг