UBLife Logo
Кино

Орь ганцаар бэдэрч яваа нэгэнд зориулсан “Чимээгүй хотын жолооч”

Орь ганцаар бэдэрч яваа нэгэнд зориулсан “Чимээгүй хотын жолооч”

Японы кино тоймч, сэтгүүлч Сүзүки Томояа Осака хотод аж төрдөг. Тэрээр “Tiroir du Kinema” вэб хуудсаараа дамжуулан Японы кино болон олон улсын баримтат киноны танилцуулах хуудас, сэтгүүл зэрэгт киноны үнэлгээ өгөх, тойм бичих зэрэг кинотой холбоотой үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, кино урлаг судалж буй залуу тоймч юм. Сүзүки Томояа киноны үндэс суурь болсон кино бүтээх үндсэн төлөвлөгөө, тооцоолон бодсон санаа сэдлийг нь гүнээ хүндэтгэн үздэг бөгөөд тухайн киноны найруулагч болон уран бүтээлчдийн дуу хоолойг улам тодруулан гаргахад ихэд анхааран, тойм бичихдээ эрхэмлэж явдаг ажээ. Кино урлагаар дамжуулан Япон Монгол хоёр улсын хооронд найрамдлын гүүр нь болж явах чин сэтгэл, эрмэлзэлтэй нэгэн юм.

Өнгөрсөн сард болсон Осакагийн Азийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, Азийн нээлтээ хийн, Шилдэг жүжигчины шагнал хүртсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ЖОЛООЧ” киноны талаар өгүүлье.

Оршуулгын газрын жолооч залуу, хараагүй эцгээ орой амарсан хойно хот руу зугаалахаар оддог охинтой танилцаж, тэр охин яг л эзнээ хайж буй нохойг шиг түүнийг даган явна. Тэр хоёрын амьдрал нэг л цэг дээр давхцахад санаанд оромгүй байдлаар төгсдөг. Нам гүм, анир чимээгүйн дунд уйтгар гуниг бий. Бас чив чимээгүйн дунд хашгираан бий. Бас зовлон зүдгүүр ч бий. Чив чимээгүйн дундаас аврал эрэн орилох нь ч бий.

Гэсэн ч тэр л чив чимээгүй, аниргүй нам гүмийг чих тавин сонсох нэг ч хүн үгүй. Хав харанхуй, булингар тунасан голын ёроолд хүв хүйтэн, хөлдөн чичрэх амь амьсгаа тасрах. Нэгэн хүний амь амьдрал, үхэл хэмээгч зүйлд энэ нийгмийн хэн ч үл анзаарна, үл тооно. Хүн хэмээх оршихуй ил, далд ухамсрынхаа хооронд орж гарч явдаг. Өөрийн өнгөрсөн амьдралын нууцыг хэнд ч хэлдэггүй өч төчнөөн сэтгэлийн шархыг тээж, шаналан зовсоор яваа хүн энэ орчлонд үй олноороо.

Монголын эрүүл мэндийн төвийн нэгэн судалгаанаас үзэхэд амиа хорлохын гол шалтгааныг үүнтэй холбон үзсэн байдаг. Энэ нь орь ганцаар зовлонгоо үүрэн, шаналан бэдэрч яваа хүмүүс Монголд ч Японд ч бий гэдгийн нэгэн баталгаа юм уу даа. Сэтгэлийн гүнд хаа нэгтээ хэвтэх хурц мэс тэрхүү сэтгэлийн их хөдөлгөөн бужигнан босож оргилоход хүн өөрийн мэдэлгүй түүгээрээ амиа сийчин, хэдэн хэсэг болгох замыг сонгодог юм болов уу. “Чимээгүй хотын жолооч” кино сэтгэлдээ шарх тээн, эргэлзэн тээнэгэлзэж яваа хүмүүст сэтгэлийн дэм болон эгшиглэх дуу, буяны маань мэгзэм мэт бүтээл аж. Сэтгэлийн шарх, эмтэрсэн сэтгэлээ тээн яваа энэ орчлонгийн бүх хүнд зориулжээ. 

Кино тоймч Сүзүки ТОМОЯА

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
zochin\54.151.177.255
woow yamar goy bichee ve. Gancaardal gedeg delhiin asuudal bolson shuu. Tanii huuhed uruunduu gancaaraa l baigaa. Tuuniig ta anzaarch baigaa yu