UBLife Logo
Кино

Netflix: Солонгос кино дэлхийд хоёрт бичигдэж эхэллээ

Netflix: Солонгос кино дэлхийд хоёрт бичигдэж эхэллээ

Судалгаа, шинжилгээний “Ampere Analysis” компаниас Netflix платформд хийсэн шинэ судалгаагаа танилцууллаа. Судалгааны дүнгээс харахад Өмнөд Солонгосын драм, кино, шоу нэвтрүүлгүүд Netflix-д хамгийн олон үзэгчтэй контентын хоёрт бичигдэж эхэлжээ. Энэ сар солонгос контентууд Их Британи, Японыг гүйцэж түрүүлсэн бөгөөд тэдний өмнө зөвхөн Холливудын төслүүд л орж байгаа юм.

Netflix платформын хандалтыг судалж үзэхэд солонгос контент нийт үзэлтийн 8-9 хувийг эзэлж байгаа бол Америк 56–59%, Их Британи 7-8 хувь, Япон 4-5 хувь байна. Их Британийн маш чанартай цуврал драм, Японы анимэ үзэгчдийн дунд нэр хүндтэй байсан ч энэ жил солонгос “бараа” аль алийг нь үзэлтийн цагаар давж гарлаа.

Тус платформын хамгийн их үзэлттэй америк бус 500 контентын 85 нь (17%) солонгос байна. Жишээ нь, “Squid Game - Season 2” кино  2023 оны сүүлийн хагаст 619 сая цаг үзэлт авсан. Мөн “Happy end” романтик драм, хоолны "Culinary Class Wars” нэвтрүүлгүүд маш амжилттай байсан байна. Мэдээж “Squid Game - 1”, “Queen of Tears”, “Crash Landing on You” кинонууд үргэлжлэн хандалтаа авсаар байлаа.

Яагаад солонгос контент ийм амжилттай байгааг “Ampere” компанийн шинжээч нар “БНСУ-д контент үйлдвэрлэл, зохиогчийн эрхийн систем маш сайн хөгжсөн. Netflix-ийн шилдэг 100-д багтсан солонгос төслүүдийн бараг тал хувь нь тус платформын ориг бүтээгдэхүүн байсан. Netflix цаашдаа ч солонгос контент хөгжүүлэхэд анхаарна. Учир нь хит бүтээгдэхүүн нь төдийгүй солонгос бүх контент тун тогтвортой хандалттай байдаг. 2028 он хүртэл Netflix солонгос төслүүдэд нийт 2,5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн” гэж тайлбарлажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.