UBLife Logo
Newsfeed

30 нас хүрсэн Жижи Хадидын тухай 30 сонирхолтой баримт

30 нас хүрсэн Жижи Хадидын тухай 30 сонирхолтой баримт

Олон нийтийн сүлжээний үеийн шинэ супер моделиудын нэг Жижи Хадид 30 нас хүрлээ. 2017 оноос эхлэн тэрээр $30 сая давсан хөрөнгөтэй, дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчдийн тоонд байнга орж байгаа. Түүний нэрийн хуудаст: Оны шилдэг модель, Vogue сэтгүүлд 50 удаа зураг авхуулсан, Tommy Hilfiger, Maybelline, Reebok брэндүүдийн элч төлөөлөгч, Guess, Versace, Max Mara, Balmain, Fendi, Moschino томчуудын тайз, Pirelli хуанли гээд олон гэрэлтэй мөрүүд бий.  Ингээд 30 нас хүрсэн Жижигийн тухай 30 сонирхолтой баримтыг танилцуулж байна.

1, Түүний жинхэнэ нэр - Желена Нура. Жижи Хадид хэмээх нэрийг түүний ээж, модель агсан Иоланда Фостер өгсөн байна.

2, Белла, Анвар гэсэн жинхэнэ ах дүүсээс гадна эцгийн талаас 2, хойд эцгийн 5 эгчтэй.

3, Жижи хувийн стилисттэй. Мими Катрелл түүний шоу хүлээн авалтаас гадна жирийн үед өмсөх хувцсыг ч бэлтгэдэг.

4, Түүний дүрстэй Барби хүүхэлдэй худалдаанд гарсан.

5, Жижи хоолны дэглэм барьдаггүй. “Би салат, мах л иддэг хүн биш. Уйтгартай шүү дээ. Тосгоны маягаар томатын шөл бэлтгэх дуртай. Ер нь амттай, чанартай байвал ямар ч хоол иддэг” гэж ярьж байв.

6, Олон нийтийн сүлжээнээс зайгаа барьж, амрахдаа гар утаснаасаа фэйсээ устгадаг.

7, Ойрхи Дорнодын орнуудад алдартай “заатар” хэмээх амтлагчийг хэрэглэх дуртай.

8, Тэр 20 настайдаа алдарт Pirelli хуанлид гарсан.

9, Жижи багадаа волейбол, морин спортоор хичээллэж байв.

10, Тэр сургуулийнхаа төгсөлтийн үдэшлэг дээр улаан өнгийн Herve Leger даашинзтай ирсэн.

11, Нью-йоркийн Gotham Gym-д боксоор хичээллэдэг

12, “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Кэндис Свейнполд дуртай.

13, Тэр Жижи Кендалл, Кайли Женнер, Тейлор Свифт нартай найзладаг.

14, Жижи хоёр настай байхдаа анхныхаа рекламд тоглосон.

15, Суултын дасгалыг хамгийн үр дүнтэй гэж үздэг.

16, Жижи “Хашимотогийн өвчин” хэмээх өвчтэй.

17, 2016 онд тэр анх удаа “Victoria’s Secret”-д оролцсон.

18, Түүний гэр бүл 18 дугаар зууны үед Баруун Галилеид, Акко хотыг захирч байсан Дагира хааны удам.

19, Хадид жүжиглэх авьяастай. Жижиг бид Тейлор Свифтийн “Bad Blood”, Коди Симансын “Flower”, “Surfboard”, Мигелийн “Simple Things”, Келвин Харрисын “How Deep Is Your Love”, Заин Маликийн “PILLOWTALK” клипүүдэд харж болно.

20, Заримдаа ажил, стрессэсс болоод их ядардаг. Тэр үедээ өөрийн эрхгүй хашгардаг гэнэ. Зарим шөнө дэрээр амаа таглаж байгаад хашгардаг ажээ.

21, Модель болохоосоо өмнө Жижи криминалист болохыг хүсдэг байсан.

22, Түүний дүү Белла, Анвар нар бас модель.

23, Тэрээр үнэртэй усанд биш Diptyque-ийн  Roses лааны үнэрт дуртай.

24, 2016 оны еспүгээр сард алдартай пранкер  Виталий Седюк араас нь дайрч, өргөсөн. Харин Жижи айж сандралгүй цохиж хөөсөн билээ.

25, Жижигийн аав нь палестин, ээж нь голланд хүн. Хадид нэг бус удаа падестиныг дэмжсэн жагсаалд оролцож байсан.

26,Тэрээр 180 см өндөр, 54 кг жинтэй. Хөл нь 39 размер. Биеийн харьцаа 86-60-89.

27, 2016 оны Шилдэг модель шагналтай.

28, Жижи украинчуудыг ил тод дэмждэг. 2022 оны орлогоосоо Украины дайнд хохирогчдод хандив өргөсөн.

29, 2023 онд ачаанаас нь бага хэмжээний мансууруулах бодис идэр, Шүүхээс 1000 ам.долларын торгуулийн яо сонссон.

30, 2015 оноос “One Direction” хамтлагийн дуучин асан Кейн Маликтай найзалч, 2020 онд Хай Хадид-Малик гэдэг охинтой болсон. Гэвч 2021 онд салсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.