UBLife Logo
Newsfeed

“The MongolZ” болон “Shambala2056” хамтран Монголын цөлжилттэй бүсэд 100,000 хайлаас тарина

“The MongolZ” болон “Shambala2056” хамтран Монголын цөлжилттэй бүсэд 100,000 хайлаас тарина

CS2 спортоор эх орныхоо нэрийг дэлхийн өндөрлөгт авч яваа “The MongolZ” багийнхан “Shambala2056” төсөлд нэгдсэнээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Ар цацын ус хэмээх газар 100,000 хайлаас мод тарихаар боллоо.

“Shambala2056” бол ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой залуусын нэгдэл юм. “Shambala2056” багийн залуус 'Be Human', 'Art N Tech' хийгээд бусад төслүүдийн хүрээнд говь нутагт 66,857 хайлаас мод тарьж, ургуулжээ.

Моддын тоог NASA-гийн MODIS, ESA-гийн Sentinel-2 гэх хиймэл дагуулууд бүртгэсэн байна.

The MongolZ” болон “Shambala2056” хамтарч цөлжилттэй бүс нутагт 100,000 хайлаас мод тариад 'THE MONGOLZ #1' гэх нэртэй Land Art-ийг бүтээх юм.

Тарваган хайлаас буюу Ulmus pumila гэх энэ модны төрөл Говь нутгийн хуурай, хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй бөгөөд 8-12 метр хүртэл өндөр ургаж, 100-200 жил насалдаг байна.

Тэдний бүтээх орон зайн урлаг (Land Art) — цөлжилтийг сааруулах, биомассын хэмжээг нэмэгдүүлэх, мөн түүнчлэн Зүүн Хойд Азийн бүс нутгуудаар тархдаг шар шороон шуурганы хор хохирлыг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлнө.

2025 оны 7-р сарын 18-20-нд зохион байгуулагдах "Art'n Tech Festival of Nomads" арга хэмжээний үеэр 'THE MONGOLZ #1' ландшафтыг очиж үзэх бүрэн боломжтой.

Та ч бас өөрийн нэрийн модтой болж, энэхүү санаачилгын нэг хэсэг болоорой!

Холбоос: https://www.portal.mn/

Мод худалдан авснаар та дараах зүйлсийг хүлээн авна:

• Танд зориулсан мод эзэмшигчийн гэрчилгээ

• Талархлын захидал

• Жил бүрийн ургалтын тайлан, зураг

• 5 жилийн турш арчилгаа, усалгаа

• Хяналт хамгаалалт, нөхөн тарилт

Цөлжилттэй бүс нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэх энэхүү бодит төсөлд, та өөрийн хувь нэмрээ оруулаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.