Сүүлийн жилүүдэд одууд Оземпик болон ижил төрлийн эм хэрэглэж, жингээ үлэмж ихээр хаях болсон. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас “Оземпик”-ийг жингээ хаяхад зориулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, зөвхөн 2-р зэргийн сахарын өвчтэй хүмүүст эмийн журмаар хэрэглэх нь зүйтэй гэдгийг хэвээр үлдээсэн. NPR-ийн мэдээлснээр Холливудын оддын хэт их хэрэглээнээс болж үнэхээр сахарын өвчтэй хүмүүст эмийн хүрэлцээ муу болоод буй аж.
Үүнээс үүдэн хүмүүс Холливудын оддыг оземпик хэрэглэдэг тухай хардаж эхэлснийг зарим нь хүлээн зөвшөөрч, зарим нь эрс няцаажээ.
Хүлээн зөвшөөрсөн: Келли Озборн

Телевизийн од Келли Озборн “E! News”-ийн ярилцлагад орох үеэрээ “Оземпикийн үнэхээр гайхалтай. Жингээ хасах хэдэн сая арга бий. Яагаад би дасгал хийх зэрэг уйтгартай аргаас өөрийг туршиж болохгүй гэж. Зарим нь үүнийг худалдан авч чадахгүйдээ уурлаж байгаа. Яагаад гэвэл одоохондоо энэ их үнэтэй тусна. Гэвч удахгүй хүмүүст илүү хүртээмжтэй болох байх, яагаад гэвэл энэ үнэхээр үйлчилдэг” хэмээн ярив.
Няцаасан: Клое Кардашиан

2023 инстаграмдаа оруулсан зураг, үүн дээрх жингийн эрс өөрчлөлтийг нь хүмүүс оземпикий нөлөө гэж хардахад тэр “Олон жил дасгал хөдөлгөөн хийж буйг минь ингэж мушгиж болохгүй. Би өглөө болгон 06.00 цагт босж дасгал хийсээр даджээ” гэж хариулсан бөгөөд “Хэрэв олон жилийн өмнө, үнэхээр их илүүдэл жинтэй байхад минь надад оземпик санал болгосон бол би хэрэглэх байсан байх” гэсэн юм.
Няцаасан: Лиззо

Лиззо өнгөрсөн есдүгээр сард дасгал хийж буй бичлэгээ оруулахад оземпик юм уу, кокайн хэрэглэж турсан биз гэх сэтгэгдлүүд олон иржээ. Харин тэр хэд хоногийн дараа шинэ бичлэг оруулж, “Таван сарын турш идэвхтэй дасгал хийж, жингээ барьсны дараа арай гэж “оземпик хэрэглэсэн биз” гэж хардууллаа шүү” хэмээн наргижээ.
Зөвшөөрсөн: Элон Маск

Х дээр Элоний биеийн галбирийн тухай нэгэн хэрэглэгч асуухад Элон Маск “Мацаг” гэж хариу жиргээд, удалгүй “...бас Wegovy” хэмээн нэмсэн. Wegovy нь оземпиктой нэг төрлийн үйлчилгээтэй юм.
Зөвшөөрсөн: Жэймс Кордэн

“This Life of Mine” гэх өөрийн подкастынхаа үеэр оземпикийн хэрэглээнийхээ тухай нээлттэй ярьж, “Яг одоо намайг харвал энэ арга үр дүнгээ өгөөгүй гэдгийг харж байгаа биз ээ” гэсэн юм.
Зөвшөөрсөн: Ребэл Уильсон

Тэр одоо оземпик хэрэглэхээ больсон бөгөөд өмнө нь үүнийг дасгал болон, дэглэмтэй хамтатгаж байснаа хүлээн зөвшөөрсөн. “Ээжээс минь бусад бүх хүн намайг тураач гэдэг байсан. Одоо би залуу бүсгүйчүүдэд “Victoiria’s Secret”-ийн модель шиг болох гэж өөрийгөө зовоох хэрэггүй шүү гэж зөвлөнө” гэж байв.
Няцаасан: Жулия Фокс

2023 онд өгсөн ярилцлагадаа “Олон хүн намайг жингээ хасах эм, Оземпик ч гэлүү, тийм юм хэрэглэсэн гэдэг. За би хэлье аа, би хэрэглээгүй, хэрэглэх ч үгүй. Үнэхээр сахарын өвчтэй, энэ эм нэн хэрэгтэй олон хүн байгаа шүү дээ” хэмээсэн.
Эх сурвалж: Buzzfeed