UBLife Logo
Амьдралын дүрэм

85 нас хүрсэн Аль Пачиногийн амьдралын дүрэм

85 нас хүрсэн Аль Пачиногийн амьдралын дүрэм

Америкийн алдарт жүжигчин Аль Пачино 85 нас хүрлээ. Тэр бол жинхэнэ эр хүний бэлгэ тэмдэг. Испанийн жүжигчин Хавьер Бардем “Би Бурханд итгэдэггүй ч Аль Пачинод итгэдэг” гэж хэлж байлаа.

Ингээд төрсөн өдрийг нь тохиолдуулан, Аль Пачиногийн алдарт эшлэлүүдийг толилуулж байна.

“Их зан, биеэ тоох сэтгэл бол чөтгөр шулмын зарц. Хэрэв чи тэднийг захирч чадахгүй бол тэд чамайг захирах болно”

“Амжилтад хүрэх нууц бол өөрөөсөө илүү хүнтэй харьцаж, өөрөөсөө хүчтэй хүнтэй зодолдож, өөрийг чинь тоохгүй хүнд дурлаж, өөр хүн үхдэггүй газарт үхэх явдал юм”

“Эхний дүрэм – бууж өгч болохгүй. Хоёрдугаар дүрэм – эхний дүрмийг сана”

“Хэнд ч юу ч битгий тайлбарла. Тэд хүссэнээрээ л ойлгоно”

“Хүмүүс яагаад бисекс, ижил хүйстнүүдийг үзэн ядаад байдгийг би ойлгодоггүй. Эрэгтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу, хэнд дурлах нь хамаагүй. Чи дурлажээ – энэ л хамгийн чухал”

“Намайг өөдгүй новш, харгис хэрцгий гэж их муулдаг. Анхааруулъя – үнэндээ би бүр муу хүн шүү”

“Амжилтад хүрэх түлхүүр бол хүсэл. Миний биед хүсэл байнга асаж байдаг”

“Би хиймэл гар, хөлтэй хүн олны харсан. Харин хамгийн муухай нь хиймэл зүрх юм”

“Нэр алдарт дуртай байх нь дуртай нүгэл минь билээ”

“Америк дахь бүх италичууд эрлийз. Надаас бусад нь. Би жинхэнэ сицили хүн. Тэгэхээр надтай уулзахдаа та элдэв юм холиогүй жинхэнэ ориг архи ууж байна гэсэн үг”

“1970-аад он хөөрхөн хөвгүүдийн үе байлаа. Харин дараа нь би гарч ирсэн юм”

“Би Бурханаас унадаг дугуй гуйсан ч тэр өгөөгүй. Тэгэхээр нь би дугуй хулгайлаад Бурханд нүглээ наманчилсан”

“Спортоор хичээллэх шаардлагатай болжээ гэдгээ мэдрэнгүүтээ би буйдан дээр энэ мэдрэмжээ алга болтол хэвтдэг”

“Хоббиндоо цаг зарцуулах нь надад тэнэг санагддаг”

Нүдийг хуурах хялбар ч зүрхийг хуурах хэцүү.

Би хэзээ ч гэрлэж байгаагүй. Цаашдаа ч гэрлэхгүй байх. Хүнтэй сууна гэдэг бодол надад огт таалагддаггүй. Ямар ч гэсэн миний намтарт салсан гэсэн үг байхгүй.

Өөрийнхөө тухай ярих гэж бүү яар. Таны тухай яриа таныг гарсан хойно л эхэлнэ.

Би ямар ч дүрд тоглож чадна. Харин надаас хоол хийж өгөөч гэж бүү гуй. Хэзээ ч хоол хийж чадахгүй.

Архи, эм хэрэглэдэг байхдаа би шагнал гардуулах ёслол дээр ирээд сууж байхдаа “Хэрэв намайг шагнавал би тайз хүртэл алхаж чадах болов уу” гэж боддог байлаа.

Хэрэв би чамд хэрэг болсон бол хэрэггүй байх үедээ байсан тэр газартаа л байгаа шүү.

Надад өөр хүмүүс хэрэггүй. Би хүмүүс орж гардаг вагон байхыг хүсэхгүй байна. Надад эцсийн буудал хүртэл хамт явах цорын ганц зорчигч л хэрэгтэй.

Хайртай хүний үг дэлхийн бүх эмч нараас илүү сайн эмчилдэг. Гэхдээ бүх алуурчдаас илүү хурдан алж бас чаддаг.

Надад хөөрхөн эхнэр хэрэггүй. Би мөнгөөр хэнийг ч гоо сайхан болгож чадна. Надад баян эхнэр хэрэггүй. Надад бүх юм бий. Надад үнэнч, шударга эмэгтэй хэрэгтэй. Үнэнч, ёс зүйтэй байдлыг ямар ч мөнгөөр худалдан авч болохгүй.

Кинонд тоглох, тайзан дээр жүжиглэх хоёрын ялгааг мэдэх үү? Дүр бүтээнэ гэдэг олсон дээгүүр явж байгаа гэсэн үг. Жүжгийн тайз бол маш өндөрт татсан олс юм. Харин кино бол шалан дээр тавьсан олс.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.