UBLife Logo
Кино

Хамгийн аймшигтай, зэвүүн 5 анимэ

Хамгийн аймшигтай, зэвүүн 5 анимэ

Японы аймшгийн киноны онцгой өнгө төрх нь олон хүнийг татдаг. Тэд хүний сэтгэл зүйд тун сайн нөлөөлж чадахаас гадна үзэгчдийг үйл явдлын гүнд аль болох хурдан оруулахыг хичээнэ. Аймшгийн анимэ бол япон мастеруудад кинонд хийх боломжгүй зүйлийг дүрслэх, бүтээх боломж олгодог талбар юм.

Perfect Blue (1997)

IMDb чансаа: 8.0

Мима Кигигоэ бол Японы поп хамтлагийн удирдагч, үзэгчдийн дуртай дуучин. Гэвч тэр хөгжмийн ертөнцөөс холдож, кино салбарт хүч сорихоор шийднэ. Харин түүний фэнүүд сонголтод нь тун дургүй байлаа. Удалгүй түүнд айлгаж, сүрдүүлсэн захидал ирдэг болно. Мима хүчирхийллийн үзэгдэлд тоглосныхоо дараа бага багаар ухаан самуурч эхлэх юм.Энэ анимэг үзсэн найруулагч Даррен Аронофски зохиогчийн эрхийг нь худалдаж аван, хэд хэдэн бүтээлдээ хэсгийг нь ашигласан байдаг.

Shiki (2010)

IMDb чансаа: 7.6

Сотоба хэмээх тосгоны иргэдийг хачирхалтай өвчин дайрна. Гол баатар Тошио Озаки  аавыгаа нас барсны дараа тосгонд нүүн ирж, эмнэлэгт ажиллана. Тэр хамаг чадлаа энэ өвчнийг эдгээхэд зориулах ажээ. Гэтэл бас нэгэн зовлон учирсан нь шики буюу вампир гараад иржээ. Ингээд амьд үлдэхийн төлөөх тэмцэл эхэлж байгаа юм. Зураачийн арга барил үзэгчдийг аймшигт уур амьсгалд оруулж байна гэж шинжээчид үзсэн.

Yamishibai (2013)

IMDb чансаа: 7.0

Тусдаа өрнөсөн түүхүүдийн цуглуулга. 2024 онд тус бүр 13 ангитай 14 бүлэг гарсан. Хаанаас нь ч үзсэн болохоор анимэ. Японы уламжлалт хүүхэлдэйн театрын жүжигчин түүх болгоныг ярих бөгөөд таван минутад үзэгчдийг айлгаж, уйлуулж чадна.

Uzumaki (2024)

IMDb чансаа: 6.5

2000 онд гарсан зохиол ч 24 жилийн дараа л дэлгэцийн бүтээл болжээ. Күрозү хотын иргэд хараалд өртөнө. Шюичи, Кириэ гэх хоёр сурагч хотоос зугтах ч буцан ирэхээс өөр аргагүй болно. Үйл явдал үнэхээр сонирхолтой тул дэлгэцээс салалгүй сууж байтал нэг мэдэхэд дуусна.

Junji Ito Collection  

IMDb чансаа: 6.7

Анги болгон өөр өөр түүхтэй, өөр сэдэвтэй. Гол онцлог нь энэ түүхүүдийн баатрууд нь нуугдах ямар ч боломжгүй газарт аймшигтай нүүр тулдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.