UBLife Logo
Дэлхий
Хууль боловсруулахдаа хиймэл оюун ашигласан анхны улс: АНЭУ

Хууль боловсруулахдаа хиймэл оюун ашигласан анхны улс: АНЭУ

Арабын Нэгдсэн Эмират Улс холбооны болон орон нутгийн шинэ хуулиудыг боловсруулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон журмуудыг хянаж, өөрчлөлт оруулахадаа хиймэл оюуныг ашигласан анхны улс боллоо. Найман жилийн өмнө АНЭУ мөн анхны хиймэл оюуны салбар эрхлэсэн сайдтай улс болж байсан юм. 

Их Британийн The Telegraph сонины мэдээлснээр, тус улс хиймэл оюун ухаан 2030 он гэхэд хууль боловсруулах ажлыг 70%-иар хурдасгаж, засгийн газрын зардлыг 50%-иар бууруулж, ДНБ-ийг 35%-иар нэмэгдүүлнэ гэж тооцоолж байгаа ажээ. Түүнчлэн, хиймэл оюун нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, зөрчил дутагдлыг хурдан хугацаанд илрүүлж, шаардлагатай шинэчлэлтүүдийг тогтмол хийхийг санал болгох байдлаар ажиллах ажиллах юм. 

Дубай хотын захирагч, АНЭУ-ын ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид аль-Мактум "Хиймэл оюунд тулгуурласан энэхүү хууль тогтоох шинэ тогтолцоо нь хууль тогтоох үйл явцыг илүү хурдан, илүү нарийвчлалтай болгоно" гэжээ. Мөн АНЭУ нь холбооны болон орон нутгийн хууль тогтоомжийн мэдээллийн санг бий болгож, хууль тогтоомж нь улсын хүн ам, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг хянахын тулд хиймэл оюун ухааныг ашиглахаар төлөвлөж байна гэж Financial Times мэдээлэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.