АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп 55 нас хүрлээ. Төрсөн өдрөөрөө тэр Ватиканд Ромын Хамба ламын оршуулга дээр байж таарсан. Гэхдээ Ерөнхийлөгч Дональд Трамп нутаг буцах замдаа онгоц дотор баярын зоог барина гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ.

Мелания Кнавс, 1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд Югославын (одоогийн Словенийн нутаг дээр байдаг) Ново-Место хотод төрсөн.

Аав Виктор Кнавс нь жолооч бөгөөд сүүлд нь мопед, мотоциклийн дэлгүүр нээжээ. Харин ээж Амалия нэхмэлийн үйлдвэрийн хүүхдийн хувцасны загвар зохион бүтээгч байлаа.

Дунд сургуулиа төгсөөд Мелания Люблянагийн дизайн, гэрэл зургийн сургуульд элсэж, дараа нь Люблянагийн их сургуулийн архитектур болон иргэн, геодез барилгын танхимд оржээ. Гэвч жилийн дараа сургуулиа хаяж, загварын бизнест орсон. Моделийн агентлагтай гэрээ байгуулаад Милан, дараа нь Парис явсан. Нэрээ Кнаусс болгож сольжээ.

1995 онд Metropolitan Models-ийн эзэн, Трампын анд найз Паоло түүнийг АНУ-д ирэхэд нь тусалж, ажлын виз авч өгчээ.

Дональдтай тэрээр 1998 онд танилцсан. Дональд 52, Мелания 28 настай байв.
Тэр үед Трамп Марли Мейплзтэй гэрлэсэн байлаа.

2004 онд Трамп түүнд 1,5 сая ам.долларын үнэтэй бөгж бэлэглэн, гарыг нь гуйснаар тэд гэрлэсэн билээ.

Хуримын ёслолын дараа Мелания АНУ-ын иргэн болсон. 2006 онд төрсөн хүүдээ тэд Бэррон Уильям Трамп гэж нэр өгсөн.

Дональд Трамп өмнөх хоёр гэрлэлтээс мөн 4 хүүхэдтэй.

Мелания Трамп бол хоёр удаа Тэргүүн хатагтай болсон АНУ-ын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй.
