UBLife Logo
Спорт

“Бишрэлт Метал” Азийн Аваргуудын лигт Тайванийн багт хожигдлоо

“Бишрэлт Метал” Азийн Аваргуудын лигт Тайванийн багт хожигдлоо

Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн тэмцээний “А” хэсэгт хуваарилагдсан “Бишрэлт Метал” багийнхан өнөөдөр гурав дахь тоглолтодоо оролцлоо.

Тэд Тайваньд зочилж, тус улсын “Таоюань Пауян” багтай өрсөлдсөн ч, 105:66 харьцаатайгаар хожигдов. Ганцхан легионер тамирчинтай байгаа, мөн үндсэн бүрэлдэхүүнийх нь тоглогчид болох Н.Мөнхчөдөр, А.Энхбаясгалан нар талбайд гараагүй зэрэг үүдэл шалтгаан тэдэнд элбэг байлаа.

Хоёр багийн хариу тоглолт 5-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо явагдана.

“Метал”-ийн бүрэлдэхүүнээс Байрон Уэсли 19 оноо, Б.Батхуяг 12 оноог авсанаар хоёр оронтой тооны босго давсан хоёрхон тоглогч байлаа.

Тайванийн баг хэсгийн шатнаа тав тоглож бүгдэд нь хожсоноор дараагийн шатанд өрсөлдөх болзлоо хангав.

Харин “Метал” одоогоор гурав тоглож, нэг хожоод байна. Тэд сүүлийн гурван тоглолтыг эх орондоо хүлээн авах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.