Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна. Та цаг гарган кино үзэх үү, эсвэл дуурь, тоглолт сонирхох уу? Бидний бэлдсэн жагсаалтаас энэ долоо хоногт явах эвентээ сонгоорой.
"BEST OF KHUSUGTUN" пянзны нээлтийн тоглолт

Хөсөгтөн хамтлаг өөрсдийн хит бүтээлүүдээ сорчлон багтаасан Монголын анхны үндэсний этник хөгжмийн пянзны баяраа хийхэд бэлэн болоод байна. Уг тоглолтод пянзанд буй бүтээлүүдээ тоглож, дээж пянзны дуудлага худалдааг зохион байгуулах аж.
Хэзээ: 5 дугаар сарын 15-нд
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тасалбарын үнэ: 50,000₮
Үргэлжлэх хугацаа: 90 минут
Насны ангилал: 13+
“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” уянгын драм

Нобелийн шагналт зохиолч Южин О’нилийн реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатарын тавилтаар УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Эртний Грекийн драмын сэтгэлгээг Америкийн нийгмийн хөрсөн дээр амжилттай буулгаж, сэтгэлзүйн сонирхолтой драм өрнүүлж чадсан хэмээн үнэлэгддэг энэхүү жүжиг 1996 онд анх "Тамын дурлал" нэрээр УДЭТ-ын тайзнаа тавигдаж байжээ.
Хэзээ: 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд
Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
Тасалбарын үнэ: 35,000-120,000₮
Үргэлжлэх хугацаа: 110 минут
Насны ангилал: 18+
BCL East Asia 2025 сагсан бөмбөгийн тэмцээн

Ази тивийн сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох “Basketball Champions League Asia” буюу “BCL Asia 2025” тэмцээн Монгол Улсад хоёр дахь жилдээ М bank arena-д зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь Монголын сагсан бөмбөгийн тамирчид олон улсын түвшинд хүчээ сорих, өөрсдийн ур чадвараа харуулах томоохон боломж төдийгүй Монголын спортын хөгжил дэлхий дахинаа үнэлэгдэх бас нэгэн чухал үйл явдал юм. Бишрэлт Метал, Хасын Хүлэгүүд багуудын гадны томоохон багуудтай өрсөлдөх гал гарсан тоглолтыг эдгээр өдрүүдэд үзээрэй.
Хэзээ: 5 дугаар сарын 12,14,15- нд
Хаана: M Bank Arena
Тасалбарын үнэ: Суудлаас шалтгаална
Үргэлжлэх хугацаа: 17:30-аас эхэлнэ
МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД уламжлалт чуулга уулзалт

"Монгол орны хөгжилд" чуулган 18 дахь удаагаа 2025 оны 5 сарын 17 Оксфордын их сургууль дээр Британи улсад ажиллаж, суралцаж буй залуусын дунд "Монголын ирээдүйн өнгө төрх- Future Scape of Mongolia" сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулганы зорилго ИБУИНХУ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа болон бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй монгол, монгол угсаа гаралтай залуусын мэдлэг туршлагыг сонсох, хоорондох харилцаа холбоог бий болох, улмаар тэд өөрсдийн тэдний Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг нээхэд орших юм.
Хэзээ: 5 дугаар сарын 17-нд
Хаана: Их Британи, Оксфордын Их Сургууль
MXRNINGSTAR LIVE CONCERT

Mxrningstar хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт энэ долоо хоногт…
Хэзээ: 5 дугаар сарын 17-нд
Хаана: AIC STEPPE ARENA
Тасалбарын үнэ: 80,000₮
Үргэлжлэх хугацаа: 160 минут
Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь

Их зохиолч Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг ТШ Х.Билэгжаргал зохиосон байна.19-р зууны Монголын бодит амьдралыг өгүүлэх энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд манай театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм.
Хэзээ: 5 дугаар сарын 17,18-нд
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тасалбарын үнэ: 30,000₮-80,000₮
Үргэлжлэх хугацаа: 100 минут
Насны ангилал: 16+
Номын баяр-2025

Нийслэл хотын соёлын салшгүй хэсэг номын баяр 37 дахь удаагаа 2025 оны 5 дүгээр сарын 16-18-ний өдрүүдэд үүдээ нээнэ
‘‘The Last of Us’’ үзвэр

Яг одоо кино шимтэн үзэгчдийг байлдан дагуулж буй ‘‘The Last of Us’’ цувралын шинэ ангиудыг Red rock castle ресторанд даваа гараг бүр үзүүлж байна. Хайртай цувралынхаа шинэ ангийг сонирхол нэгт хүмүүстэйгээ цуг тухлан үзээрэй. Мөн цувралын ижил нэрт special коктейлыг амтлах боломжтой.
Хэзээ: Даваа гараг бүрийн 19:30 цагаас
Хаана: Red Rock Castle Restaurant
Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй
АЛСУ MONGOLIA-2025

Зимний сон, Иногда зэрэг бидний хүүхэд залуу ахуйн дурсамжуудыг хөглөсөн хит дуунуудын эзэн, ОХУ-ын алдарт дуучин Алсу Монголд бүрэн хэмжээний амьд тоглолтоо Монгол улсын Concert Symphony Orchestra-тай хамтран хийхээр болсон билээ.
Хэзээ: 5 дугаар сарын 17,18-нд
Хаана: ASA Arena
Тасалбарын үнэ: 99.900₮-499.900₮
Үргэлжлэх хугацаа: 120 минут
Насны ангилал: 12+
Dreamers' Day №402: Өнгөрсөн үегүй эр

Алтан хальс ТББ, Монгол дахь EUNIC кластер хамтран үзүүлж буй “Амжилтын түүх сэдэвт Европ кинонууд” сэдвийн хүрээнд ‘’The man without a past’’ киног энэ удаагийн үзвэрээр толилуулна. Энэ бүтээл нь Аки Каурисмякигийн Финландын трилоги гэх гурвалсан бүтээлийн хоёрдугаар анги бөгөөд Оскарын гадаад хэлээрх киноны төрөлд нэр дэвшин, Каннын кино наадмаас Гранпри шагналыг хүртэж байжээ.
Хэзээ: 5 дугаар сарын 17-нд
Хаана: Тэнгис кино театр
Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй
Үргэлжлэх хугацаа: 98 минут
“Өөрөө өөртөө гэрэл бол” уран зургийн үзэсгэлэн

Уран бүтээлч Лундаагийн Доржбатын гурав дахь бие даасан уран зургийн үзэсгэлэн болон ‘’Өөрөө өөртөө гэрэл бол’’ Буддын сургаалыг урлагаар аялан танихуй номын нээлт тавдугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.
Хэзээ: 5 дугаар сарын 13-ныг дуустал
Хаана: Монголын уран зургийн галерей
Европын өдөрлөг 2025

Та Европын Холбоог хэр сайн мэдэх вэ? Европын онцлогийг шингээсэн өвөрмөц соёл уламжлал, аялал жуулчлал, боловсрол, бараа бүтээгдэхүүн бүхий 70 асарт зочлон, урлагийн тоглолт, хөгжмийн үзүүлбэрүүдийг хүлээн авч үзээрэй.
Хэзээ: 5 дугаар сарын 17-нд
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй