“Бид дэлхий дээр яг хэдүүлээ вэ?”

Энэ асуулт тун энгийн мэт боловч сүүлийн үед гарсан нэгэн цоо шинэ судалгаа энэхүү тоог дахин бодох шаардлагатайг харуулж байна. Судалгааны дүгнэлтээс үзэхэд дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн тоо өмнө нь таамаглаж байснаас 1 тэрбумаар илүү байж болзошгүй гэнэ.
Кембрижийн Их сургуулийн судлаачид сүүлийн жилүүдэд ямар нэгэн баримт бичиггүй, бүртгэгдээгүй, мэдээллээс гадуур амьдарч буй хүн амын тоог нарийвчлан судалжээ. Тэд хиймэл дагуулын зураг, гар утасны хэрэглээ, цахилгаан хангамж, усны системийн тархалт, гэрлийн бохирдол зэрэг мэдээллийн шинэлэг эх сурвалжуудыг ашиглаж, дэлхий дээр бүртгэлгүй амьдарч буй хүмүүсийн байршил, тоог тодорхойлсон байна.

Аль бүс нутагт илүү бүртгэлгүй хүн ам байгаа вэ?
Судалгаагаар дараах бүс нутгуудад бүртгэлгүй хүн ам их байгааг тогтоожээ.
Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнууд
Өмнөд Ази, ялангуяа Энэтхэг, Бангладеш
Амазоны ой мод бүхий бүсүүд
Хотжилт огцом явагдаж буй, гэхдээ бүртгэлийн систем султай орнууд
Эдгээр бүс нутгуудад төрийн бүртгэлийн систем хөгжөөгүй, эсвэл тодорхой бүс нутгууд байгаль, улс төр, эдийн засгийн шалтгаанаар олон жилийн турш судалгаанаас гадуур үлдсэн нь хүн амын бодит тоо зөрөхөд хүргэсэн байна.
Дэлхийн хүн амын статистик ихэвчлэн төрийн бүртгэл, хүн амын тооллого, НҮБ-ын болон ДЭМБ-ын мэдээлэл дээр үндэслэдэг. Гэвч эдгээр аргачлалууд:
Хүрч очих боломжгүй, алслагдмал газруудыг орхигдуулах
Хөдөлгөөнт, суурьшсан бус хүн амыг үл тооцох
Иргэний үнэмлэх, бүртгэлгүй хүмүүсийг оролцуулахгүй байх зэрэг сул талуудтай.

Тэгэхээр тоологдоогүй үлдсэн байх магадлалтай 1 тэрбум хүн ам гэдэг хэр их тоо вэ?
Бүхэл бүтэн Хятад улсын хүн амтай дүйцэхүйц, мөн нэг тив дахин шинээр бий болж буйгаас ялгаагүй тоо гэсэн үг. Тэгэхээр дэлхийн нийт хүн амын тоо 9 тэрбум биш, 10 тэрбумд ойртож буйг илтгэж байна.
Гэхдээ үүнийг дагаад хэд хэдэн эрсдэл гарч ирж буй.
Нөөцийн тооцоолол, хүнс, ус, эрчим хүчний төлөвлөлт алдагдаж болзошгүй
Хотжилт, ажлын байр, дэд бүтцийн ачаалал эрс нэмэгдэнэ
Байгаль орчны ачаалал улам нэмэгдэнэ
Эх сурвалж: Unilad.com