Жил бүрийн тавдугаар сарын 31-нд Бүх дэлхийн шар үстэй эмэгтэйчүүдийн өдрийг ёслон тэмдэглэдэг. Энэхүү баярыг АНУ-ын шар үстэй эмэгтэй өмгөөлөгчид санаачилжээ. Тэр үед шар үстэй эмэгтэйчүүдийг тэнэг, хөнгөмсөг гэсэн төсөөлөлтэй байсныг арилгах зорилготойгоор энэ баяр үүссэн юм. Мэдээж үсний өнгө хүний зан ааш, амжилт, ухаан мэдлэгт ямар ч нөлөө байхгүй. Салбартаа тэргүүлж байсан олон шар үстэй агуу эмэгтэйг түүх мэднэ.
Мария Склодовская-Кюри (1867—1934)

Франц, Польшийн эрдэмтэн тэрээр Нобелийн шагнал авсан болон Нобелийн хошой шагналт анхны эмэгтэй. Мария нөхрийн хамт полонийг нээсэн юм.
Мэрилин Монро (1926—1962)

Гоо үзэсгэлэн, авьяас чадварын бэлгэ тэмдэг, Холливудын гол од Монро хүнд хэцүү амьдрал туулсан ч түүхэнд үлдэж чадсан билээ.
Грейс Келли (1929—1982)

Монрогоос ялгаатай нь баян айлд төрж, өссөн. Ердөө гурав дахь кинондоо Оскарт дэвшиж байсан Келли 11 кинонд тоглоод Монакогийн хаан Ренье III-тай гэрлэж, Холливудыг орхисон. Монакогийн ард иргэдийн хайрыг татаж, жинхэнэ хатан болж чадсан билээ.
Агата Кристи (1890—1976)

Дэлхийд хамгийн алдартай детектив зохиолч, мисс Марпл, Эркюль Пуаро нарыг төрүүлсэн эмэгтэй. Нийт 66 роман, 19 өгүүллэгийн түүвэртэй.
Мэрил Стрип (1949 онд төрсөн)

Орчин үеийн хамгийн алдартай жүжигчний нэг. Оскарын 3 шагналтай.
Катрин Денев (1943 онд төрсөн)

Катрин Денев бол Францын киноны бэлгэ тэмдэг.
Туве Янссон (1914—2001)

Швед хэл дээр зохиолоо бичдэг финланд зохиолч. Өөрөө номын зургаа зурдаг байв.
Луиз Буржуа (1911—2010)

Америкийн барималч, уран зураач Луиз баян боловч аз жаргалгүй гэр бүлд өсжээ. Аав нь нууц амрагтай болж, ээжийг нь тоохгүй болсныг харж өссөн байна. 1939 онд нөхөрт гарч, АНУ-д ирэн, баримал урлах болсон байна. XX зууны урлагийн түүхэнд өөрийн орон байрыг эзэлсэн.
Дианна гүнж (1961—1997)

Их Британийн хааны гэр бүлийн хатуу дэг журмыг даван туулж, жинхэнэ ард түмний хайртай гүнж болж чадсан гавьяатай.
Женнифер Даудна (1964 онд төрсөн)

2020 онд тэрээр Нобелийн химийн шагнал хүртсэн.