Эрэгтэйчүүдийн бие арчилгааны байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Dr.Squatch компани жүжигчин Сидней Свинитэй хамтран "Sydney’s Bathwater Bliss" нэртэй саван гаргасан талаар бид мэдээлсэн. 5000 ширхэг үйлдвэрлэгдсэн уг саванд Свинигийн биеэ угаасан ванны уснаас нэг дусал агуулагдсан гэдгээрээ онцлогтой.
Энэ сарын 6-нд Dr. Squatch-ийн албан ёсны вэбсайтаар ширхэг нь 8 ам.долларын үнэтэй худалдаанд гарсныхаа дараа хэдхэн секундэд борлогдож дууссан байна. Гэхдээ дараа нь eBay зэрэг худалдааны талбайд ширхэг нь 2000 ам.доллароор зарагдаж эхэлжээ.

Саван нь ой мод, далайн эргийн уур амьсгалыг санагдуулам үнэртэй гэнэ. Энэхүү хачирхалтай санаа Dr.Squatch компанитай хамтран хийсэн сурталчилгааны дараа фенүүд нь түүний ваннтай уснаас авах хүсэлтэй байна гэж тоглоом хийж эхэлснээс үүдэн төржээ.
Маш их шүүмжлэлд өртсөн ч Свини “Хүмүүсийн сэтгэгдэл, яаж хүлээн авахыг ажиглах нь надад их сонирхолтой байлаа” гэж бичсэн байна.