Нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эхлэх цагийг урагшлуулжээ. Үүнд, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав.


Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна.
ШҮ:1 "5 шар-Офицеруудын ордон"
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай”
