UBLife Logo
Newsfeed

Таван мод аян | Модны тухай бидний мэдэх ёстой ЗУРГААН зүйл

Ub.life
Ub.life
Таван мод аян | Модны тухай бидний мэдэх ёстой ЗУРГААН зүйл

Урин зун ирэхэд байгаль эх сэрж, бүх юмс шинэчлэгдэж буй мэт мэдрэмж төрдөг. Тарьсан мод цэцэглэж, навчис ногоорох энэ үед хүний сэтгэл санаа ч даган сэргэж гэр орноо тохижуулж, эрүүл мэнддээ анхааран мод зүлэг тарих хүсэл төрдөг нь байгалийн жам юм.

Ганцхан мод тарьснаар хөрсний үржил шим нэмэгдэж, агаарт хүлэмжийн хийн хэмжээ буурч, орчны агаар цэвэршиж, амьдрах орчин сайжирдаг.

Зөвхөн байгальд сайнаар нөлөөлөх төдийгүй хүний сэтгэл зүйд ч эерэг сайхан мэдрэмжийг бий болгодог билээ. Бид ууланд гарч алхахад сэтгэл санаа тайвширч, сэтгэлийн амар амгаланг олдог шиг Мод бол зөвхөн байгалийн гоо үзэсгэлэн төдийгүй, амьд организмын нууцлаг ертөнцийн хаалгыг нээж, бидэнд амьдралыг ойлгох, хүндэтгэх, хайрлах ухааныг өгдөг..

Модны тухай ойлголт улам бүр гүнзгийрч, шинжлэх ухаан, соёл, уран зохиолын салбаруудтай хослон сонирхолтой нууцуудыг илрүүлсээр байна. Мод бүхэн амьтай. Тэд яг бидэн шиг идэж, ажиллаж, амьсгалж, унтаж, гэмтээвэл уйлдаг гэвэл та итгэх үү?

Тэгвэл модны талаарх сонирхолтой баримтуудтай танилцацгаая:

1. Амьсгалж, хооллодог

Мод амьсгалж, өөртөө нүүрстөрөгчийн давхар ислийг шингээн, хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг. Мөн хөрсөнд шингэсэн ус, минерал бодисыг үндсээрээ шингээж, органик бодис үүсгэдэг.

2. Унтаж, сэрдэг

Мод өвлийн улиралд идэвхтэй байдал нь буурж, амарч байдаг. Тэдний мөчир, навчис хөлдөхөөс сэргийлж, өөрөөсөө химийн бодис ялгаруулан амьдрах чадвараа хадгалдаг.

3. Гэмтсэн үедээ "уйлдаг"

Мод гэмтсэн үедээ химийн дохио цацруулж, ойр орчимд байгаа моддод анхааруулга өгдөг. Энэ нь тэдний хамгаалалтын механизмыг идэвхжүүлж, халдвар болон хортон шавьжнаас өөрсдийгөө хамгаалдаг байна.

4. Модны "эх" буюу "Mother Tree"

Ойд хамгийн өндөр настай, том моднууд нь "эх мод" (Mother Tree) гэж нэрлэгддэг. Эдгээр моднууд ойд шинэ ургамал ургах, өсөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд өөрсдийн шим тэжээлийг бусад моддод дамжуулж дэмжлэг үзүүлдэг байна.

5. "Ухаан" ба "Сэтгэл"

Шинжлэх ухаан модны сэтгэл, ухамсрыг бүрэн ойлгоогүй ч, тэдний харилцаа, хариу үйлдэл нь амьд организмын шинжтэй байдаг гэжээ.

6. Амьдрах орчны гоо зүй

Мод нь орчны үзэмж, амьдрах орчныг сайжруулдаг. Хотын ногоон байгууламж оршин суугчдын сэтгэл санааг сайжруулж, амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлдэг билээ.

Бидний хариуцлага

Моддыг ойлгож, тэднийг хайрлаж хамгаалах нь байгаль дэлхийтэйгээ зөв харьцах хүмүүжлийн үндэс юм. Монгол Улсад ой модны хэмжээ нийт газар нутгийн 7-8%-ийг эзэлдэг бөгөөд энэ нь олон улсын хэмжээнд бага үзүүлэлт болоод буй. Ойн сангийн доройтол нь түймэр, хөнөөлт шавж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүсдэг. Тиймээс ойн санг хамгаалах, нөхөн сэргээх нь байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Мод тарих нь зөвхөн байгаль орчныг хамгаалах төдийгүй, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал үйлсийн нэг мөнөөс мөн. Тиймээс “Таван мод” аяны хүрээнд Улаанбаатар хотын 7 дүүргийн 9225 өрхөд 9225, хөдөө орон нутагт 16 аймгийн 32 сумын 2240 өрхөд 12200 нийт 58325 ширхэг мод тарих гэрээг 266 аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулаад байна.

Гэхдээ мод тарих нь зөвхөн хөрс ухаж, үр суулгах төдий зүйл биш юм. Байгаль орчны нөхцөл, ургамлын төрөл зүйл, бордоо, усалгааг хэрхэн ухаалгаар шийдэж болох вэ?

Борооны усыг хуримтлуулж, усалгаанд ашиглах нь

Борооны ус хуримтлуулах гэдэг нь дээвэр, хашаа, гадна талбайгаас урсаж буй борооны усыг цуглуулж, тусгай сав, нөөцлүүрт хадгалан, дахин ашиглах боломж юм. Борооны усыг тосож хуримтлуулах нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хөдөө аж ахуй болон хот суурин газрын усны хэрэглээг хэмнэх үр дүнтэй арга мөнөөс мөн. Монгол орны нөхцөлд “Ногоон дээвэр” аяныг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд иргэн бүр үүнийг гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Монголын ихэнх бүс нутагт зуны улиралд богино хугацаанд хүчтэй бороо ордог. Энэ ус хөрсөнд шингэхээс илүү урсаад алдагддаг учраас системтэйгээр хуримтлуулах нь усны хомсдолыг багасгахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Таван мод аяны зорилго:

Мод нь байгаль орчны тэнцвэрийг хадгалахад, хүний амьдралд эрүүл ахуй, эдийн засаг, соёлын олон талт ач холбогдолтой. Модны талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй болох нь байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чухал хувь нэмэр болдог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.