UBLife Logo
Newsfeed

Сураггүй алга болсон эмэгтэйг 60 жилийн дараа олжээ

Ub.life
Ub.life
Сураггүй алга болсон эмэгтэйг 60 жилийн дараа олжээ

Одри Баккеберг нь 1962 оны 7-р сард 20 настайдаа Висконсин мужийн Ридсбург хотод гэрээсээ алга болсон бөгөөд түүний ор сураггүй алга болсон хэрэг олон жилийн турш шийдэгдээгүй юм.

Одри 1957 онд 15 настайдаа Рональд Бэкбергтэй гэрлэсэн бөгөөд хосууд хоёр хүүхэдтэй болжээ. Гэвч нөхөр Рональд нь маш харгис хэрцгий хүн байсан ба Одриг алга болохоос хэд хоногийн өмнө түүнийг зодож, амь насанд нь заналхийлж байсан тул нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэл, машиныхаа тээшинд хоёр буу хадгалсан гэх хэргээр шүүхэд өгсөн байжээ.

Одри алга болдог өдрөө орон нутгийн ноосны үйлдвэрээс цалин авах ёстой байсан ба хүүхдүүдээ нөхөртөө үлдээгээд хэзээ ч эргэж ирээгүй юм.

2025 оны 1-р сард, Саук Каунтигийн Шерифийн газар хэргийг дахин шалгах шийдвэр гаргаж, мөрдөгч Исаак Хансон гэрчүүдийн мэдүүлгийг дахин шалгаж, шинэ мэдээлэл олжээ. Ancestry.com сайт дээрээс Баккебергийн шинэ хаяг болон бусад мэдээллийг олж, түүнийг амьд, эрүүл саруул байгааг мэдсэн байна. Тэрээр шинэ нэр, шинэ гэр бүлтэй болон амьдарч байсан бөгөөд өөрийнхөө энэ шийдвэрт сэтгэл хангалуун, харамсахгүй байгаагаа илэрхийлжээ.

Баккебергийн хүсэлтээр түүний байршил болон бусад хувийн мэдээллийг нууцалж, гэр бүлийнхэнтэй нь холбоо тогтооход тусалсан байна. Энэхүү үйл явдал нь олон жилийн дараа ч хэргүүдийг дахин шалгаж шийдвэрлэх боломжтойг нотолсон юм. Одри одоо эрүүл саруул амьдарч байгаа бөгөөд 82 орчим настай аж.

Бас нэгэн сонирхолтой мэдээг дуулгахад энэхүү дуу Одриг алга болох үед Billboard Charts-ийн 1-р байранд орж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.