UBLife Logo
Newsfeed

Депресстсэн мэт үсний засалтын тренд

Ub.life
Ub.life
Депресстсэн мэт үсний засалтын тренд

2025 оны 3-р сарын 3-нд Нью-Йорк Пост сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээр, Миланы загварын долоо хоногийн үеэр “Prada” брэнд намар-өвөл 2025/2026 цуглуулгаа танилцуулсан юм. Уг танилцуулгын үеэр "депрессийн үс засалт" гэх нэртэй тренд гарчээ. Энэхүү тренд нь загвар өмсөгчдийн үсийг засалгүй, эмх замбараагүй, унтаад боссон мэт хайнга харагдуулсан нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан байна.

“Prada” брэндийн зүгээс энэ үс засалтыг эмэгтэйлэг байдал, гоо үзэсгэлэнгийн талаарх уламжлалт ойлголтыг сөрж, шинэчлэлт хийхийг зорьсон хэмээн тайлбарласан байна.

Гэвч олон нийтийн сүлжээнд хүмүүс энэхүү трендийг шүүмжилж, "депрессийн үс засалт" хэмээн нэрлэж, брэндийг сэтгэл санааны хямралыг загварын элемент болгон ашиглаж байна гэж буруушаажээ. Тухайлбал уг үс засалт нь сэтгэл зүйн асуудлыг хөнгөнөөр илэрхийлж, жинхэнэ асуудлыг үл тоомсорлож буй хэрэг мэт харуулсан гэв.

Мөн, “Diesel” брэнд шоуны үеэр загвар өмсөгчдийн өмдний арын хэсгийг ил гаргасан нь бас нэгэн шүүмжлэл дагуулсан байна. Эдгээр үйл явдлууд нь Миланы загварын долоо хоногийн үеэр олон нийтийг талцуулж, загварын ертөнцийн талаарх санал бодлын зөрчлийг гаргаад байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.