UBLife Logo
Спорт

Сүмоч болохыг хүсээд 2 жил Японд байгаа израил залуу

Сүмоч болохыг хүсээд 2 жил Японд байгаа израил залуу

Сүмоч болохыг мөрөөдөн, Японд амьдарч байгаа нэгэн израил залуу бий. Ярден Ятковский гэх бөгөөд 1998 оны зургаадугаар сарын 13-нд төрсөн. 26 настай. Японы сүмо бөхийн холбооноос шинэ бөх элсүүлэх дүрэмд насны хязгаарыг 25 гэж заасан байдаг. Японд ирээд 2 жил болж байгаа ч ийнхүү дэвжээ олдохгүй байсаар нас хэтэрчээ. Гэвч тэр няцахгүй байна.

Ярден “Би хэнээс ч илүү сүмо бөхөд хайртай. Тийм болохоор сүмоч болох мөрөөдлөө хэзээ ч орхихгүй. Нас хэтэрсэн ч намайг онцгойлон үзэж элсүүлээсэй гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Тэрээр 4 настайдаа зурагтаар анх сүмо үзэж, шууд дурлажээ. Ингээд жүдо, жиюүжицүгээр хичээллэж эхэлсэн байна. 15 настайгаасаа чөлөөт бөхөд орж, 18 настайдаа цэрэгт явжээ. 21 настайдаа цэргээс халагдахдаа 140 кг жинтэй болсон байна. Ингээд сүмоч болох гэтэл коронавирус цар тахал гараад Японд очиж чадсангүй. Японы сүмо бөхийн холбоо, дэвжээдэд захидал бичээд бүтсэнгүй. 2022 оны дөрөвдүгээр сард Монголд очиж, монгол бөх ч барилдаж үзэв. Ингээд тэр жилийнхээ 10 дугаар сард 24 настайдаа Японд ирлээ. Гэвч сонгох дэвжээ байхгүй байсаар насны хязгаар ч тулжээ. Японд ирээд хоёр жил. Армид хураасан мөнгө нь дуусаж, одоо эцэг эхээсээ мөнгө авдаг болсон.

Сүмод дуртай, хичээнгүй занг нь мэддэг болсон тул ёкозүна Хоошюүрёогийн Тацүнами дэвжээнээс эхлээд сүмочидтой бэлтгэл хийхийг нь зөвшөөрдөг болжээ. Бэлтгэлийн дараа чанко хоол хийж, дохё цэвэрлээд шинэ бөх мэт зүтгэж байгаа хэвээр. Нэг дэвжээнд нэг гадаад бөх дүрэмтэй тул одоо ч дэвжээ олдсонгүй.

“Сүмо бөх бол Японы уламжлал. Би гадаад хүн ч Японы уламжлал, соёлд хайртай. Хэзээ нэгэн цагт би сүмоч болно” хэмээн итгэсэн хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.121.179
Хөөрхий гэхдээ израйл гэдэг нь тиймхэн юм
ЗОЧИН\13.229.139.255
Hakuho bolomj olgoh ni dee. Olon gadaad humuus sumogoor barildihiig husdeg
Батмөнх\52.221.208.116
Манай монголчууд үнэхээр тусч сайхан, атаг санаа өвөрлөж хүнийг нээх үзэн ядаад байдагүй. Хүний мууд дуралдаг нь урд хойдийн зан биз