UBLife Logo
Спорт

Елжан Алиаскар: П.Содномдоржтой үзэгчдийг баярлуулсан хурц тулаан хийнэ

Елжан Алиаскар: П.Содномдоржтой үзэгчдийг баярлуулсан хурц тулаан хийнэ

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг "MGL-1 Fighting Championship 22" аваргын бүсний төлөөх тэмцээн "Khangarid Cup" нэрийн дор зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн энэ сарын 14-нд Аса Арена-д болох бөгөөд гадаадын хүчирхэг тулаанчид ирж, өрсөлдөх болно.

"Khangarid Cup" тэмцээний нэгэн сонирхолтой тулаан бол Ширэн Бээлий, Мазаалай клубийн тамирчин, MGL-1 холбооны 70 кг жингийн аварга, мэргэжлийн холимог тулаанд 6 ялалт, 3 хожигдолтой П.Содномдорж болон Казахстан улсын тамирчин, мэргэжлийн холимог тулаанд 10 ялалт, 4 хожигдол, 1 тэнцэлтэй Елжан Алиаскар нарын хооронд болно.

Елжан “Үзэгчид баярлахаар хурц, сайхан тулаан харуулах болно. П.Содномдорж хэвтээ, босоо яаж ч ирсэн би бэлэн байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Харин түүний дасгалжуулагч Азиз Разыев сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулжээ.

-Азиз, бэлтгэл хэрхэн явагдаж байна вэ?

-Бид тэмцээнээс хэд хоногийн өмнө ирлээ. Одоо жингээ хасаж байна. Елжан 66 кг жинд тулалдана. Бүх юм төлөвлөгөөний дагуу явагдаж байна, ямар ч асуудал байхгүй.

-Елжан MGL-1 лигийн аварга байсан тамирчинтай өрсөлдөнө. Өрсөлдөгчийн талаар?

-Бид түүний сүүлийн хэдэн тулааныг үзэж судалсан. Нэг хэвийн биш, ер нь эвгүй өрсөлдөгч байна. Хүнд цохилттой, барилдаж бас чаддаг юм байна лээ. Бүх юмыг бага багаар чаддаг, ер нь монгол школын хурц төлөөлөгч.

-Тулаанаас та юу хүлээж байна вэ?

- Елжан илүү туршлагатай. Бид бүх давхарт үзэлцэхэд бэлэн. Босоогоос тулаанаа эхэлж, хэрэв өрсөлдөгч барилдах гээд байвал дуудлагыг хүлээн авна. П.Содномдорж бидний юу хийхийг таамаглахын аргагүй тулаан үзүүлэх болно.

-Та өмнө нь ч Монголын тэмцээнд шавь нараа авчирч байсан. MGL-1 лигтэй удаан хугацаагаар хамтран ажиллах бодол бий юу?

-Өмнө нь бид Монголын өөр лигт тулалдаж байсан. Тамирчдын нөхцөл, мөнгө, монголчуудын зочломтгой зан сэтгэлд хүрсэн. Одоо бид Монголын шилдэг лигийн нэг MGL-1-д өрөлдөх гэж байна. Биднийг их сайхан угтаж авлаа. Энд бүх юм дээд түвшинд байна. Манай багийнхан гадаадад олон тэмцээнд ордог. Тийм болохоор бид MGL-1-тэй бусад лигийг харьцуулж чадна. Энд бүх юм таалагдаж байна. Энэ лигт байнга тулалдахыг хүсэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гонгор\18.142.125.159
Асаламалекум
Гонгор\18.142.125.159
Асаламалекум