UBLife Logo
Спорт

Сенегалчууд Английн шигшээг 3:1-ээр хожиж шуугиан тарилаа

Сенегалчууд Английн шигшээг 3:1-ээр хожиж шуугиан тарилаа

Мягмар гарагт Сити Граундад явагдсан Англи болон Сенегалийн багуудын нөхөрсөг тоглолт санаанд багтамгүй үр дүнгээр өндөрлөж, дэлхий даяар гайхашруулав.

Сенегалчууд уг тоглолтод 3:1-ээр хожиж, Английн шигшээг буулгаж авсан Африкийн анхны баг боллоо.

Английн ахлагч Харри Кэйн 7 дахь минутад тоглолтын салхийг хагалсан ч, Сенегалаас Исмаила Сарр, Хабиб Диарра, Шейх Сабали нар хариу гоолыг оруулсан.

Англичууд үүнээс өмнө нь Африкийн багуудтай өрсөлдсөн 21 тоглолтодоо 15 хожиж, 6 тэнцээд байв. Мөн тэд Томас Тухелийг дасгалжуулах болсноос хойших анхны ялагдлаа амссан нь энэ.

2026 оны ДАШТ болоход ердөө ганцхан жил дутуу байна. Иймд Английн дэмжигчдийн итгэл найдвар бага зэрэг унахад хүрчээ.

Уг нь тэд өмнөх тоглолтодоо Андорраг 1:0-ээр хожсон бүрэлдэхүүнээсээ 10 тоглогчийг сольсон. Тэгээд ч чанарын хувьд онцын ялгаа ажиглагдсангүй.

Харин Сенегалчууд 2024 оны 1-р сард Зааны ясан эргийн багт торгуулийн цохилтоор хожигдсоноосоо хойш ахин ялагдал гээчийг мэдрээгүй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.