Унгарын нийслэлд жүдо бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр эрэгтэй 81, эмэгтэй 63 кг жингийн барилдаанууд боллоо. Эмэгтэй 63 кг-д манай Б.Ганхайч хүрэл медаль авсан нь энэ ДАШТ-ий манай багийн хоёр дахь медаль байлаа.

Б.Ганхайч Өмнөд Солонгосын Шин Чае Вон, Австрийн Лубжана Пиовесана нарыг давж, Японы Харүка Кажүд унасан ч дагах барилдаанд Унгарын Сабина Герцакийг ялж, хүрэл медалийн төлөө Бразилын тамирчин, “Рио-2016” олимпын аварга, дэлхийн хошой аварга Рафаэла Силваг давлаа.
Өнөөдөр эрэгтэй 90, эмэгтэй 70 кг жингийн барилдаантай.
Эрэгтэй
81 кг:

1. Тимур Арбузов (ОХУ).
2. Тато Григалашвили. (Гүрж).
3. Зелим Цкаев (Азербайжан).
3. Лу Жун ван (БНСУ).
Эмэгтэй
63 кг:

1. Кажү Харүка (Япон).
2. Катрин Бошмен-Пинар (Канад)
3. Б.Ганхайч (Монгол)
3. Лаура Фазлиу (Косово)
Багийн дүн:
1. Япон — 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл.
2. Франц — 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл.
3. Гүрж — 1 алт, 1 мөнгө.
4. ОХУ — 1 алт, 1 хүрэл.
5. Итали — 1 алт.
6-8. Бразил — 1 мөнгө, 1 хүрэл.
6-8. Косово — 1 мөнгө, 1 хүрэл.
6-8. Тажикистан — 1 мөнгө, 1 хүрэл.
9-10. Казахстан — 1 мөнгө.
9-10. Канад — 1 мөнгө.
11. Монгол — 2 хүрэл.
12-17. Унгар — 1 хүрэл.
12-17. Герман — 1 хүрэл.
12-17. Испани — 1 хүрэл.
12-17. АНЭУ — 1 хүрэл.
12-17. Азербайжан — 1 хүрэл.
12-17. БНСУ — 1 хүрэл.