Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий 5 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
70 кг-д зодоглох Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ, “В” хэсэгт орж, эхний шатнаа гоц мөргөв. Түүний хувьд, шигшээ 32-д Ливаны бөх Чайеб Акулинатай барилдана.
“D” хэсэгт багтсан өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй, ДАШТ-ий хүрэл медальт Унгарын Софи Озбастай хүч сорих юм. Давсныг нь Польшийн Катарзына Собиеражска хүлээж байна.
Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Монголчууд өнжиж байгаа юм.
