Монголын цахим спортын “Mongolz” багийн тухай мэдээ Оросын “Кибер” сайтад гарчээ.
“Каэсеры из Mongolz – фанаты «Кухни»”
CS тэмцээн болгоны дараа бид Монголын тухай ихийг мэддэг болсоор байна. Монголоос байнга шинэ тоглогч, баг ирж, харин хуучин тоглогчдын талаар урьд нь дуулж мэдээгүй баримтууд ил гарсаар. Жишээ нь, тэд орос цувралд дуртай гэнэ.
The Mongolz багийн Содбаяр “Techno4k” Мөнхболд “Кухня” цувралын Макс Лавровын зургийг бүтэн жил гаруй хугацаанд профайлдаа ашигласан гээд бод. Бүр нэг хэсэг тийм нэртэй ч байсан.

Techno4k нэгэнтээ Кухня бол хамгийн дуртай цуврал нь, харин Огузок тун хөгжилтэй дүр гэж ярьж байсан удаатай. Түүний хэлснээр “Кухня” цуврал Монголд маш алдартай, монгол хэлээр гардаг гэнэ.

“Кухня”-д The Mongolz багийн шилдэг тоглогч Аюуш “Mzinho” Батболд ч дуртай. Тэр “GamerLegion” багтай тоглолтын өмнө “Привет, Огузок” гэж мэндчилж байсан удаатай.
Огузок гэдэг нь цувралын гол баатар Максим Лавровын хоч. Тэрээр ямар ч хүнд байдлаас гарч чаддаг, хөгжилтэй залуу.