Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Видео: Хамгийн бага зардлаар тохижуулсан хашааны СУПЕР өөрчлөлт


“Манай хашаа, Миний гэр” төслийн дагуу хашаагаа хамгийн бага зардлаар тохилог, өнгө үзэмжтэй болгож тохижуулсан видеог хүргэж байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 60 хувь амьдардаг, газар нутгийн 70 хувийг эзэлдэг гэр хороололд айл өрхүүд тохь тухтай амьдрах боломж байгааг энэ видеоноос үзээрэй. Хэрэв амьдрах орчноо сайжруулж чадвал хөрс, агаарын бохирдол багасаж, тоосжилт буурах боломж бий.
Тус төслийг Азийн сангийн санхүүжилтээр “Гэр өргөө” ТББ, “Эсгий хот” подкаст, “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ хамтран бүтээжээ.

Хот төлөвлөгч Т.Алдарсайхан “Төсөл маань иргэдэд өөрсдөд нь амьдрах орчноо сайжруулах боломж байгааг харуулах зорилготой. Энэ төслөө иргэд орчноо сайжруулбал урт хугацаанд үр дүнд хүрэх боломжтой гэж үзээд хүмүүст сэдэл төрүүлэхүйц сонирхолтой, үзүүштэй нэвтрүүлэг хийж харуулахын тулд “Гэр Өргөө” болон “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-тай хамтарч эхлүүлсэн.

Төслийн хүрээнд гурван айлд тус бүрт 2.5 саяын тэтгэлэг өгөх уралдаан зарлаж, энэ сарын 19-нд материал хүлээн авч дууссан. Шалгарсан айлуудын хашааны өөрчлөлтийг богино видео болгож гаргана. Мөн засвар, тохижилтын тухай зөвлөгөөтэй брошур гаргахаар зэхэж байна. Бас “Гэр Өргөө”-гийн Баянхошуунд байрладаг “Ger Innovation Hub” дээр гэр хорооллын шинэ дзүр төрх, төсөөллүүдийг үзүүлсэн үзэсгэлэнг энэ зун гаргах төлөвлөөтэй байгаа. Цаашдаа айл өрхүүдэд хашаагаа засахад нэмэр болох зорилгоор Ger Innovation Hub дээр түрээсийн багаж авч байрлуулна. Өөрөөр хэлбэл, засвар тохижилтод шаардлагатай багажийг өрхүүдэд түрээсээр хэрэглүүлнэ гэсэн үг. Дээр дурдсан ажлуудыг хийгээд манай төсөл энэ зун дуусна” гэлээ.

ЗурагТайлбар
Өмнө нь
Дараа нь 
Өмнө нь
Дараа нь
Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
“Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн X дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна
2
2024.05.03
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
3
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
санал болгох
1
18 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.